ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сайжруулсан шахмал түлшний 95 мянга, мидлингийн 193 мянган тонн нөөцтэй байна

Т.Саран, iKon.mn
2022 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 95 мянган тонн, мидлинг 193 мянган тонн, барьцалдуулагч 3,000 тонн, 788 мянган ширхэг шуудай нөөцтэй байгааг нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр онцоллоо.

Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд "2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван толгой түлш ХХК-тай хамтын ажиллагаагаа нягтруулан ажиллаж байна. Нийслэлийн зүгээс түлшний нөөцлөх, агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцан ажилладаг гэдгийг дахин сануулъя.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 95 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна. Тээвэрлэлтийг 31 компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Есдүгээр сарын 15-наас борлуулалт эхлүүлэхээр үйлдвэрээс нөөцлөн түлшээ тээвэрлэнэ.

Энэ жилийн хувьд 650 борлуулалтын цэг ажиллуулна. Өмнөх жилд гэрээний гүйцэтгэл нь зуун хувьтай, үүргээ амжилттай гүйцэтгэсэн 423 борлуулалтын цэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Харин 227 цэгийн борлуулагчийг шинээр сонгон шалгаруулсан" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг