Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "БНСУ-ын гадаад хэргийн сайд Пак Жин наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Найман жилийн дараа хэрэгжиж байгаа гадаад хэргийн сайдын айлчлал хоёр улсын өнгөрсөн 30 жилийн харилцааг дүгнэх, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой юм.
Хамтын ажиллагааг таван тулгуур чиглэлд өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Монгол Улсын шинэ нисэх буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр логистикийн зангилаа болгох, Хөшигийн хөндийд шинэ хот эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хүрээнд БНСУ-ын Инчеоны чөлөөт бүс байгуулсан туршлагыг судлах ажлыг амжилттай эхлүүлснийг талууд сайшааж, энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирлоо.
Биеийн тамир, хүмүүнлэгийн салбарын харилцааг дэмжиж ажиллахаа талууд илэрхийллээ.
Эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд БНСУ-ын визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар болон агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллахаар тохирсон.
Монгол, АНУ, БНСУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулах санаачилгыг БНСУ дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: