Төлбөрийн баримт буюу НӨАТ-ын сугалааг сэргээх гэж байгаа болон хийгдэж буй шинэчлэлийн талаар өнөөдөр Сангийн яам танилцуулга хийлээ. Энэ талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн дараах мэдээллийг өглөө.
Монгол Улсад НӨАТ анх 1998 онд 15 хувьтай байсан бөгөөд энэ дүнгээрээ 2005 он хүртэл үргэлжлээд 2006 оноос дөрвөн 10-ын зарчим буюу 10 хувийн НӨАТ-тай болсон. 2016 онд татварын системийг шинэчлэхдээ И-баримтыг хэрэгжүүлсэн.
Төлбөрийн баримт дотроо хоёр өөр байгаа. Сард 1 сая орчим и-баримт системд уншуулдаг. Үүний 10% нь НӨАТ-гүй буюу татварын буцаан олголтгүй, эмнэлэг, боловсролын байгууллага зэрэг багтдаг.
Сард 1 сая баримтаар 1 их наяд төгрөг бүртгэгдэж байдаг.
Давхардсан тоогоор 100 орчим их наяд төгрөгийн гүйлгээ и-баримт системд бүртгэгддэг. Тус системийг 2.1 сая иргэн болон бүх компани ашигладаг.
Сугалааны тохирлоор 1.6 сая хүн 81 тэрбум төгрөгийн хонжвор авч байсан.
Сугалаа нь татварын буцаан олголтгүй буюу нийт бүртгэгдэж байгаа татварын 10%-ийг бүртгүүлэх хөшүүрэг орон зай болж ирсэн.
Дөрвөн аргаар сугалааны зарчимд шинэчлэл хийж байна. Үүнд:
Системийн шинэчлэлтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй гэдгийг Б.Тэлмүүн онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!