Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

52 дугаар сургуулийн урд хөлбөмбөгийн талбай ашиглалтад оруулжээ

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 52 дугаар сургуулийн урд хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулжээ.

Мөн тус дүүргийн дөрөвдүгээр хорооны 34 дүгээр сургуулийн гадна талбайд стандартад нийцсэн хөлбөмбөгийн хиймэл зүлэг хийхээр ажиллаж байгаа талаар мэдээлэв.  

Түүнчлэн энэ сард нийслэлийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар шийдвэрлэсэн талаар мэдээлж байсан. Үүнээс 59-ийг нь 2022 онд байгуулахаа нийслэлээс зарласан бөгөөд эхнээсээ ашиглалтад орсоор байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 146 дугаар сургуулийн хажууд стандартын шаардлага хангасан 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулсан. 

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламж, тоглоомын талбай, явган хүний зам зэрэг тохижилтын ажил үргэлжилсээр байна.

Тодруулбал, Сэлбэ гол дагуу тоглоомын талбай бүхий тохижилт хийсэн. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Сэлбэ голын дагуух гудамжнуудын дунд ногоон байгууламж, тоглоомын талбай сандал, сүүдрэвч, явган хүний зам бүхий тохижилт хийсэн байдаг. 

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар