ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганболд: Шахмал түлшний борлуулалтын цэгүүд есдүгээр сарын 15-наас ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, иргэдэд ээлтэй хот болгох үүднээс сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Ирэх өвөл түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар холбогдох албан тушаалтнууд ийн тайлбарлаж байна.

зураг
 

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:

-Нийслэлийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой гурван чиглэлийн үүргийг хүлээн ажилладаг. Тодруулбал, сайжруулсан түлшний нөөцийн агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг бид хариуцдаг гэсэн үг. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшийг тавдугаар сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэж нөөцөлж эхэлсэн. Одоогоор 80 мянган тонны нөөцтэй байна.

Түлшний тээвэрлэлтийг 29 компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Шинээр 227 борлуулалтын цэг байгуулахаар тендер зарлаж, борлуулагчдыг шалгаруулж эхэлсэн.

Есдүгээр сарын 15-наас борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлнэ.

зураг
 

“Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа:

-Манай компанийн баруун үйлдвэрт таван шугам, зүүн  үйлдвэрт хоёр шугам ажиллаж, өдөр тутамд 1,006.5 тонн түлш үйлдвэрлэж байна.

Түлш үйлдвэрлэх түүхий эд буюу мидлингийн нөөц 144,611 тонн байгаа бол барьцалдуулагч 8,000 тонн, шуудай 788,327 ширхэг, үйлдвэрлэсэн түлш 80 орчим мянган тонны нөөцтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс илүү байна гэсэн үг.

Өнгөрсөн өвөл 607 цэгээр борлуулалт хийж байсан бол энэ онд цэгийн тоог 670-д хүргэхээр зорьж байна. Өмнөх жил ажилласан 450 цэгийн хувьд гэрээний үүргээ биелүүлсэн учир сунгаж ажиллахаар болсон.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөцлөлтийг жигд явуулахын дээр түлшний чанарт онцгойлон анхаарахыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгов. Түлшний нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:

  1. Сайжруулсан түлш нөөцлөх агуулахыг нэмж бэлтгэх
  2. Түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэхэд анхаарах
  3. Түлш борлуулах цэгүүдийг бэлтгэх
  4. Иргэдэд угаарын хийн хордлогоос  урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох зэрэг ажлыг өрнүүлэхийг санууллаа.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[103.80.210.183] 2022/8/24
эрт зараач ээ авах нь авч байг л дээ. тэгээд овооролдуулж зодолдуулж байх хэрэг байгаа юм уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.32] 2022/8/23
АНУ-ын инженерүүд богино долгионы цацрагийн тусламжтайгаар цахилгаан дамжуулах систем туршжээ. Утасгүй цахилгаан дамжуулах технологийг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шинжлэх ухааны лабораторид хөгжүүлжээ. Энэхүү систем нь хүн, амьтанд аюулгүй гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүчин чадлын диапазонд ажилладаг гэдгийг инженерүүд онцолсон байна.Америкийн инженерүүд сансраас эрчим хүчийг утасгүй дамжуулахад шаардлагатай технологи дээр идэвхтэй ажиллаж байна. Ингэснээр тойрог замд нарны станц барих боломж бүрдэж, эрчим хүчийг үр ашигтай үйлдвэрлэж, дэлхий рүү дамжуулах боломжтой болно гэж үзэж байна. Уг технологийг сансраас дэлхий рүү эрчим хүч дамжуулахад ашиглах боломжтой болчихвол дэлхийн уур амьсгал байгаль орчинд хортой хоцрогдсон нүүрсний цахилгаан станцнаас ангижрах сайхан боломж бүрдэх болно. Америкийн инженерүүд үүнийг хурдан бүтээгээсэй.
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/8/24
нар байна ш дээ яг тийм байдаг юм
0 | 0 Хариулах