ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүн зам" япон, монгол бүжгийн наадам ирэх даваа гарагт болно

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадмыг наймдугаар сарын 22-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирэх аж.

Хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардын урлаг, өв соёлыг харилцан таниулж, сурталчлах зорилготой “Сүүн зам” бүжгийн наадмын хүрээнд Монголын үндэсний болон орчин үеийн бүжгийн наадам, тоглолтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

зураг
 

Мөн Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори”, “Ёсакой” бүжгийн урлагаас танилцуулах юм. “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг байдаг бол “Ёсакой” нь үндэсний хэв шинжийг чөлөөт хэв маягаар илэрхийлсэн бүжиг ажээ.

Иргэд, жуулчид та бүхэн тус өдөрлөгт өргөнөөр оролцож, монгол, япон үндэсний бүжиг, соёлтой танилцана уу.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Д.Баярсайхан [202.9.46.139] 2022/8/23
Баярлалаа.сайхан мэдээ байна Амжилт хүсье!
0 | 0 Хариулах
4239 [64.119.23.69] 2022/8/21
Амралтын өдөр зохион байгуулсан бол илүү олон хүн үзэх байх даа
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.40] 2022/8/20
Япон, Солонгосын зөөлөн бодлого аливаа гадаад орнуудаас ирэх нөлөөллүүдээс илүү их бас эрчимтэй явагдаж, үр дүнд хүрч байгаа нь мэдрэгдээд байгаа. Япон улсын зээл, тусламж, хүний нөөцөөр дамжих бодлого, сургалт багагүйн дээр манай улсын иргэдтэй гэр бүл болох тохиолдол нэмэгдэх хандлагатай. Дээр, дооргүй анхаарч байвал зүгээрсэн.
0 | 1 Хариулах
Зочин [64.119.21.117] 2022/8/22
Зассс чи бөгсөө арчиж сурахаа анхаарвал зүгээрсэн!
0 | 0 Хариулах
Asar [202.126.89.191] 2022/8/20
3/6 4/8 ориг асарууд худалдаална 88220215
0 | 0 Хариулах
Зочин [167.88.61.141] 2022/8/20
Ikonii novshnuudaa, ta nar bol bertegchin, hudaldagdsan setguulchid shuu!!!
0 | 2 Хариулах
Зочин [43.242.243.67] 2022/8/19
Boovoo saa
1 | 4 Хариулах
Зочин [150.129.141.250] 2022/8/19
баахан л зам гэдэг нэртэй байх юм хаха
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2022/8/19
Ямар ямар нэртэй замууд байна. ккккк
0 | 0 Хариулах