Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл энэ долоо хоногт эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж буй тал Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл энэ долоо хоногт эхэлнэ. Гол 15 орчим сургууль бий. Хамран сургах тойргоороо бус гаднын хүүхдүүд их авдаг. 1, 23, 18 гэх мэтчилэн энэ сургуулиуд дээр бүртгэлийг ил тод хийх гэж байгаа.

-Их, дээд сургуулийн төлбөрийн талаар тодруулъя?

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн талаар хэлэлцсэн.

Сургалтын төлбөр нь өрхийн зардлын гол хэсэг болдог тул Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын хувьд төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг аль болох нэмэхгүй байх, хувийн ЕБС-ийн төлбөрийг нэмэхгүй байх зохицуулалт хийхээр яам ажиллаж байгаагаа илэрхийлсэн.

-Тойргийн бус хүүхдийг авахгүй байхад анхаарна гэж байгаа. Гэтэл түрээсийн байранд амьдардаг, түүнийхээ хажуугийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ суралцуулах хүмүүсийн эрх зөрчигдөхөөр байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Бүх сургуулийн хамран сургах тойрог гэхгүй. 1, 23, 18 зэрэг сургууль авлига авч, хүүхэд оруулдаг байдлыг зогсооно. Нэр бүхий цөөн сургууль бий. Нийслэлд 15 орчим сургууль, 20 орчим цэцэрлэгийг хамран сургах тойргоороо хүүхэд элсүүлэх боломжийг нээж байгаа. 

-Дүрэмт хувцас эцэг, эхчүүдийн хувьд том асуудал болж байна?

-Эцэг, эхчүүд нь энэ зардлыг даадаг. Өөрсдийнх нь сонголт юм. Заавал цоо шинэ дүрэмт хувцастай ир гэдэг шаардлагыг тавихгүй.

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх үү?

-2023 оны төсвийн есдүгээр сарын 15-нд Засгийн газар хэлэлцэнэ. Энэ үеэр хэлэлцэгдэх байх.