Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жил хориглосон байдаг

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын эрсдэлт бүсэд хамаарч байна.

Монгол орны хэмжээнд сүүлийн 20 жилийн өмнөхөөс тарвага эрс цөөрснийг цаг уурын өөрчлөлтөөс гадна хүний буруу үйлдэлтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.

БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жил хориглосон. 

Хууль бусаар тарвага агнасан, тээвэрлэсэн, бусдад худалдаалсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 7.1, 2, 3, 4, 5, 6-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Тус хуулийн 7.6 дугаар зүйл. Амьтны тухай хууль зөрчих

3. Ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ан агнасан, барьсан, зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд иргэд амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байж, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулж байна.

зураг
 
НОБГ
зураг
 
НОБГ

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар