Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Инженер технологийн мэргэжилтнүүд, залуу судлаачдыг “Магистрын нээлттэй өдөрлөг”-т урьж байна

ikon.mn
2022 оны 8 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийг танилцуулах  Магистрын нээлттэй өдөрлөгийг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Өдөрлөг 2022 оны 8-р сарын 17-ны өдөр 11:00-14:00 цагийн хооронд МГТИС-ийн хотхонд болно.

Энэхүү өдөрлөгт инженер, технологи, байгалийн шинжлэх ухааны салбарын  мэргэжилтнүүдээс гадна хүний нөөцийн чадавхаа дээшлүүлэхээр төлөвлөж буй уул уурхай, үйлдвэрлэл, технологийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох боломжтой. Арга хэмжээнд МГТИС-ийн багш профессорууд хөтөлбөрийн танилцуулга, тэтгэлгийн мэдээлэл хүргэхээс гадна магистрын хөтөлбөрийн оюутнууд өөрсдийн туршлагаас хуваалцах юм.

МГТИС нь “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийг ХБНГУ дахь хамтрагч их сургуулиуд болон герман профессоруудын хамт хэрэгжүүлж байгаагаараа ихээхэн онцлогтой.

Түүнчлэн уг хөтөлбөр нь салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа инновацын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг болохоос гадна “Ахисан түвшний судалгааны төсөл” хичээлийн хүрээнд улс орны, аль эсвэл тодорхой компанийн хувьд тавигдсан асуудлыг олон талаас нь цогцоор нь шийдвэрлэж, шийдэл гаргах, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх, инновацын бүтээгдэхүүн гаргаж, гарааны компани байгуулахад олон талын ач холбогдолтой.

Энэхүү хөтөлбөрийг танилцуулах нээлттэй өдөрлөгт оролцох бол дараах дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Жич: Урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.


Нээлттэй өдөрлөгийн бүртгэл: https://forms.gle/RyQ4bwS4qo6s6a6N8

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.gmit.edu.mn/p/53

Элсэлтийн цахим бүртгэл: https://www.gmit.edu.mn/registration.html

☎️ 70232090, 99107625

🌐 www.gmit.edu.mn

📧 admission@gmit.edu.mn

зураг