Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баасанцогтыг баривчилжээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Б.Баасанцогтыг хуулийн байгууллагаас шалгасны дагуу баривчилжээ. 

Бусдыг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн асуудалд түүнд хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 22.4.1 зааснаар яллагдагчаар татсан байсан бөгөөд уг хэрэг наймдугаар сарын 2-нд шүүхэд шилжсэн байсан юм.

Өнгөрсөн хавар ТЕГ-аас зэвсэгт халдлага явуулахыг завдсан гэх асуудалд нэр бүхий таван хүнийг саатуулсан талаар мэдээлж байсан. Тодруулбал, иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр бусдын эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байв.

Энэ хэрэгтэй А.Гансүх, Б.Баасанцогт нарыг холбогдуулан шалгаж байгаагаас гадна төв талбай дээр суулт зарлах болсон Тусгаар тогтнолын хөдөлгөөнийг тэд санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага үзэж байснаа мэдээлж байсан.

Тэгвэл Б.Баасанцогтыг баривчилсан талаар эх сурвалж хэллээ. Тусгаар тогтнол хөдөлгөөнийхнийг саатуулан шалгаж байгаа билээ.