Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгой" баяжмалын тээвэрлэлттэй холбоотой зарласан давагдашгүй нөхцөл байдлаа цуцалжээ

Р.Оюун
2022 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Оюу толгой" компанийн зэсийн экспорт давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу цар тахалтай холбоотойгоор зогсоод байгааг 2021 оны гуравдугаар сарын 31-нд "Туркойз Хилл Ресурс" зарлаж байсан бол энэ нөхцөлийг цуцалснаа ОТ компани мэдээллээ. 

Тус компани 2022 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа Лхагва гарагт танилцуулсан бөгөөд 30,555 тонн баяжмал дахь зэс, 47,631 унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ. Уурхайн ашиглалтын төлөвлөгөө болон бага агуулгатай овоолгоос үйлдвэрийг тэжээсэн зэргээс хамаарч зэсийн агуулга болон металл авалт доогуур байснаар ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17% буурсан талаар тайланд дурдсан байна. Алтны агуулга өмнөх жилээс нэлээд багасжээ. 2021 онд 0.50 хувь байсан бол 0.26 хувь хүрч буурсан байна.

Хоёрдугаар улирлын байдлаар "Оюу толгой" татвар хураамж болон бусад төлбөрт 91 сая ам.доллар зарцуулжээ. Улмаар дотоодод зарцуулсан нийт хөрөнгийн хэмжээ 14.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

Гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл 4,135 метрийн ахицтай байгаа талаар тайланд дурджээ. 

Гүний уурхайн Хюго хойд бүсийн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг зургаадугаар сард хийсэн байна. Огтлох малтлагын ажил үргэлжилж буй бөгөөд Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны эхний хагаст эхлүүлэх бол гүний уурхайн амуудыг 2024 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөжээ