Улаанбаатар хотод 25, орон нутагт 3 салбарт эмийн хаягдлыг иргэдээс хүлээн авч байна. Тодруулбал, “3% Эмийн хаягдлыг ангилцгаая” төслийн хүрээнд хугацаа нь дууссан эмийг иргэдээс авч, устгалд оруулж байгаа аж. Энэ нь хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой бөгөөд эмийн хаягдлыг бусад хогтой нийлүүлж хаяхгүй байхыг уриалж байна.
Тусгайлан байршуулсан шилэн хоргонд эмийн хаягдлыг хийснээр байгаль орчинд сөрөг нөлөө учруулахгүйгээр стандартын дагуу устгагдах боломжтой.
Энэ талаар "3% Эмийн хаягдлыг ангилцгаая" төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч О.Гэрэлчимэгээс тодруулахад "Төслийнхөө хүрээнд хугацаа нь дууссан эмийг иргэдээс хүлээн авч, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр устгалд оруулж байна. Энэхүү ажлыг анх 2019 онд эхлүүлсэн. Одоогоос гурван жилийн өмнө гэрээсээ хугацаа нь дууссан эм олоод, Монголын ихэнх сүлжээ эмийн сан руу залгаж асуухад ямар ч мэдээлэлгүй байсан. Тиймээс ч Азийн сангийн 3R-н хүрээнд төслийн уралдаан зарлагдахад төслөө бичиж түрүүлээд санхүүжилтээ авсан.
Иргэд эмийн хэрэглээндээ анхаарч, хэн нэгний санал болгосон эмийг дур мэдэн худалдан авахгүй байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, эмчийн зааврын дагуу эм худалдан авах нь чухал. Эмийн хаягдлыг бусад хогтой нийлүүлж хаях нь хөрс шороо, агаар орчныг бохирдуулах сөрөг нөлөөтэй. Тиймээс энэ төрлийн хог хаягдлыг стандартын дагуу устгахдаа,
Хаягдал авдаг цэгүүдэд долдугаар сард л гэхэд нийт 90 килограмм ахуйн эмийн хаягдал цугларсан.Үүнээс харахад өнгөрсөн жилүүдэд их хэмжээний эмийн хаягдал хөрсөнд шингэсэн гэдэг нь тодорхой байна.
Эмийг маш олон төрлийн химийн бодисоор хийдэг. Тиймээс ч эмийн хог хаягдлыг бусад хогтой нийлүүлж шууд хаях нь ямар нэгэн бодис хөрс усанд шингэж, хүрээлэн буй орчинд нөлөөлөх эрсдэлийг бий болгоно. Түүнчлэн бусад хог хаягдалтай нийлж хорт хий үүсгэж, агаар орчныг бохирдуулах зэрэг сөрөг нөлөөтэй" хэмээн хэллээ.
Эмийн зохистой хэрэглээг хэрхэн бий болгох вэ?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!