ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Гантуяа: Улаанбаатар хотод ажиглагдсан Cumulonimbus үүл нь аадар бороо, мөндөр, цахилгаан дагуулдаг

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Хувийн архиваас нь авав

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ) үүлний ангиллыг тогтоон “Үүлний атлас”-ыг гаргаж, дэлхий даяар тогтсон нэршлээр үүлсийг нэрлэдэг.

Үүлийг бүтэц, өндрийн ялгаагаар нь 10 ангид хувааж байна. Эдгээр 10 анги дотроо мөн ангилалтай ба нийт 100 гаруй үүлний нэршил байдаг байна. Үүлний атлас шинэчлэгдэхэд нэршил нь мөн шинээр нэмэгдэж байдаг. Хамгийн сүүлд шинэчлэгдсэн атлас 2017 онд гарахад шинээр 10 гаруй үүл нэмэгдсэн гэдгийг Цаг уурч, доктор Г.Гантуяа хэлсэн юм.

Зуны улиралд манай улсад гол төлөв конвекцоор үүсдэг Cumulus төрлийн үүл ажиглагддаг байна.

Байгалийн өвөрмөц үзэгдэл, тэр дундаа үүлний бүтэц хэлбэрийн талаар түүнээс тодрууллаа. 



-Энэ зуны хур тунадас олон жилийн дунджаас ахиу орж байгаа тухай цаг уурын мэргэжилтнүүд мэдээлж байна. Хур тунадасны хэмжээнээс шалтгаалж үүлний бүтцэд тодорхой хэмжээний өөрчлөлт орох болов уу?

-Үүл нь агаар мандалд хөвөх усан дусал, мөсөн талстууд, бусад аэрозолоос бүрддэг. Тухайн агаарын нөхцөл, дулааны процесс, агаарын босоо урсгалын эрчим болон бусад хүчин зүйлээс хамаарч хэлбэр дүрс, бүтцээрээ олон янз. Жишээ нь, томоохон цахилгаан станц, хөргөх цамхгуудын утаанаас үүсэх бөөн үүлийг Homogenitus хэмээн нэрлэдэг. Түүнчлэн хоёр өөр нягт, хурдтай агаарын заагт Кельвин-Гельмгольцын тогтворгүй байдлаас Fluctus үүл үүсдэг.

Үүлэн дотор агуулагдах усан дусал, мөсөн талст үүлний бүтэц, хэлбэрийг тодорхойлдог учраас тухайн төрлийн үүл хур тунадас дагуулах эсэх, ямар хэмжээний тунадас унаж болзошгүй вэ гэдэг нь тодорхой байдаг.

Доод мандлын Nimbostratus, Cumulonimbus үүлс нэлээд хэмжээний тунадас дагуулдаг бол дээд мандлын cirrus, cirrostratus үүл газарт тунадас өгөхгүй. Үүлтэй харагдаад байвч манайхны хэлдгээр үүл буудаад (үүлэнд зориудаар нөлөөлөөд) ч бороо орохгүй гэсэн үг.
зураг
 
Кельвин-Гельмгольцын үүл

-Монгол оронд зуны улиралд гол төлөв ямар үүл ажиглагддаг вэ? 

-Үүлний давтагдал агаарын төлөв байдлаас ихээхэн хамааралтай. Манай орон өвлийн улиралдаа Сибирийн их даралтын орны нөлөөгөөр цэлмэг өдрүүд ихтэй байдаг бол зуны улиралд конвенктив шинжийн үүлс (fair weather cloud) үүсэх нөхцөл бүрэлддэг. Агаар ямар байна, түүнийг дагаад өөр төрлийн үүлтэй болдог гэсэн үг. Зуны нарлаг өдөр бөөн цагаан бөмбөлөг оройтой cumulus үүлтэй байдаг даа. Газрын гадарга нарны илчийг хангалттай авч халснаар агаарыг халааж, халсан агаар босоо чиглэлээр дээш хөөрч конденсацлагдан конвектив шинжийн үүл хөгждөг.

Үүл үүсэж хөгжих нөхцөлөөс хамаарч сонирхолтой өвөрмөц үүлс тохиолддог. Тухайлбал, “Нисдэг таваг” хэлбэртэй lenticular үүл уулын хэлбэрийг дагаж үүсдэг, галт уул, түймрийн улмаас Pyrocumulus үүл гардаг. Мөн Винсент Ван Гогийн “Одод түгсэн шөнө” зурагт дүрсэлсэн Кельвин-Гельмгольцын үүл зэргийг дурдвал олон. Агаарын найрлагаас хамаарч оптик шинж чанар хувирч үүл, тэнгэрийн өнгө өөрчлөгдөж харагдана. Эдвард Мүүнкийн “Хашхираан” зурагт харуулсан өнгөөр тухайн цаг хугацаанд ямар үйл явдал болсныг тодорхойлох боломжтой байх жишээтэй. 

зураг
 
2017 онд Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрээс үүссэн Pyrocumulus үүл

-Зуны улиралд ихэнхдээ конвекцоор үүсдэг Cumulus төрлийн үүл ажиглагддаг талаар та сошиал хаягтаа бичсэн байсан. Энэ төрлийн үүл аадар бороо, мөндөр, цахилгаан дагуулдаг гэсэн үү?

-Хэд хоногийн өмнө Улаанбаатарт ажиглагдсан үүл эхлээд Cumulus, улмаар Cumulus congentus, Cumulonimbus болж хөгжсөн. Cumulonimbus нь аадар бороо, мөндөр, цахилгаан дагуулна.Тухайн хэсэгтээ тунадас өгөхөөс үүлгүй газарт тунадас орохгүй, алсаас харагдсаныг хүмүүс сонирхож баталгаажуулсан байсан. Cumulonimbus нэршил cumulus – бөөн, nimbus – бороо, борооны үүл гэсэн латин үгсээс бүрдэнэ. Дээш нэлээд сунасан өндөр байвал төдий чинээ хүчирхэг, босоо хөдөлгөөний эрчим их, услаг ихтэй байна гэсэн үг. Мөндөр, аадар бороо, цахилгаан цахих хугацаа удаан үргэлжлэхгүй ч хохирол ихтэй.

-Үүлний талаарх мэдээлэл танин мэдэхүйн шинж чанартайгаас гадна өөр зориулалтаар хэрхэн ашигладаг вэ?

-Үүл нь агаарын физик, хими, термодинамик шинж чанараас хамаарч бүтэц, хэлбэр, үргэлжлэх хугацаа, эзлэх талбай зэрэг нь ялгаатай. Тухайн агаар мандлыг илэрхийлэх нэг үзүүлэлт болж байдаг. Тухайлбал, цаг агаарын мэдээ боловсруулахад үүлний мэдээллийг ашигладаг. Цаг уурын сүлжээгээр дэлхийн даяар гурван цаг тутамд үүлний талаарх мэдээлэл цуглардаг. Өөрөөр хэлбэл, асар их мэдээлэл цуглардаг гэсэн үг.

Манай улс ч энэ сүлжээнд багтаж өөрийн орны үүлс болон бусад цаг агаарын параметрүүдийн мэдээллийг солилцсоноор тухайн газар нутагт ямар шинж чанартай агаар байгаад хэрхэн яаж өөрчлөгдөх зэрэг мэдээллийг боловсруулах боломж бүрддэг. Энэ нь бидний өдөр тутамдаа ашигладаг цаг агаарын мэдээ юм. Нарны цацраг-газрын гадарга, эргээд газрын гадарга-агаар мандлын харилцан үйлчлэлд үүлний нөлөөлөл маш чухал.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Lorenzo de Medici [66.181.187.152] 2022/7/28
Climate change is obviously a politically-motivated hoax.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.238] 2022/7/28
Говиор ийм бороо ахиухан орж ган тайлагдаасаа Гантуяа!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.244] 2022/7/27
ЧОГДОН ХУШГА гэдэг нэртэй днн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.140] 2022/7/27
nima aged reket mojog 2 reket uerin usand ursad alga boljee.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.184.140] 2022/7/27
nimaa ged eekt uerd orod ursad alaga bolson bailaa gej.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.202] 2022/7/27
Нэг жиргээч тайлбарласан юмыг ингээд мэдээ болгочихдог гэнээ ичээч айкон
1 | 1 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/7/27
Ene gandsan hetsuu gazart usan boroo heregtei baina. Ene denduu changa tsag agaartai gazar. Unengeesee hetsuu, togloom bish.
2 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/7/27
халуун орны циклон энд нүүгээд ирсэн гээд л хэлчихээч ээ. босоо урсгал ихтэй байхад ийм үүл үүснэ.
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.122] 2022/7/27
Duraara nerleh yuma turkey tower genvvv vggui muuguun vvl medvv
1 | 1 Хариулах
Зочин [203.23.49.170] 2022/7/27
chi harin ymr duraraa sdawe
3 | 1 Хариулах
Зоч [103.161.242.180] 2022/7/27
Энэ жил орос улс хамаг пуужингаа өөр зориулалтаар ашиглаж байгаа тул манай оронд ашигтай тусч ган тайлагдаж буй болмой..ха..ха...
15 | 3 Хариулах
Зочин [202.55.188.117] 2022/7/27
Яаж ш@@@хлээрээ ингэж шшшшдгийн т1 тархи болон бүх эрхтэнгийн тураал чинь
2 | 6 Хариулах
Зочин [202.9.46.69] 2022/7/27
Хүний тархийг шимж амьдардаг шимэгч хорхойтой өвчтөн Монголд бас байдгийг одоо мэдлээ
0 | 0 Хариулах