Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Говь ХК-ийн олон улсын онлайн худалдааны веб сайт хэрэглэгчийн туршлагад илүү ойртлоо

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 7 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Говь ХК 2019 оноос дэлхийн зах зээлийг чиглэн борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх зорилгоор олон улсын онлайн худалдааны www.gobicashmere.com веб сайтыг нээж Европ болон хойд Америкийн зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч компани билээ.

Онлайн худалдаагаа олон улсын брэндүүдтэй өрсөлдөхүйц түвшинд хүргэхээр АНУ-ын Half Helix - UI/UX агентлагаар веб сайтын дизайн хөгжүүлэлтийг хийлгэж, Герман улсын “Studio Cherie”-р олон улсын стандарт хангахуйц зураг авалтаар шинэчлэн сайжруулжээ. Веб сайтаа шинэчилснээр сайтын хурд хоёр дахин нэмэгдэж, илүү хялбараар хүссэн бүтээгдэхүүнээ захиалах боломжийг хэрэглэгчдэд олгож буй юм.

Говь брэнд АНУ-ын Нью-Йорк хотын алдарт Times Square-т видео сурталчилгаа байршуулан брэнд танигдалтыг нэмэгдүүлсэн төдийгүй, дэлхийн загварын хамгийн том сэтгүүл болох Английн VOGUE сэтгүүлийн 2021 оны 3-р сарын дижитал болон хэвлэмэл дугаарт “Говь брэнд” онцлох буланд байршсан нь салбартаа өөрчлөлт шинэчлэлтийн эхлэлийг тавьсан байна. Өдгөө онлайн борлуулалтаа 4.2 дахин нэмэгдүүлсэн тэд томоохон амжилтын үр дүнтэй байна.

зураг
 

Цаашид хөгжил дэвшлийнхээ дараагийн том шат руугаа алхаж, дэлхийн өнцөг булан бүрд Говь брэндийг хэрэглэгчид өмсдөг болох, хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг өсгөх, бизнесийн үйл ажиллагаагаа урт хугацаандаа улам бүр тогтвортой болгон, улс орныхоо ирээдүй, хойч үед өвлүүлэх баялаг бүтээгч болохын төлөө ажиллах зорилго тавин ажиллаж буй ууган үйлдвэрийн нэг юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс “Говь ХК”-ийн www.gobicashmere.com веб сайтаар зочлон хүссэн бүтээгдэхүүнээ гэртээ хүргүүлэн аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.