ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Магалжав: Тува, Халимаг, Буриад, Өвөр Монголын бөхчүүд улсын баяр наадамд барилдсан нь талархалтай, сайхан байлаа

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 1,024 бөх барилдсан.

Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд гадаадын 26 бөх оролцсон нь онцлог байв. Үндэсний их баяр наадам нь тодорхой хууль эрх зүйгээр зохицуулагддаг. Өмнө нь Монгол туургатны бөхчүүдийг барилдуулах талаар хуулийн заалт байгаагүй. Улмаар "Үндэсний их баяр наадам"-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дээрх нөхцөл бүрдсэн гэдгийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны ерөнхийлөгч Ц.Магалжав хэлсэн юм.

Тус хуулийн есдүгээр зүйлд,

9.7 Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлан барилдах эрхийг хязгаарлахыг хориглоно хэмээн заажээ.

Монгол туургатны бөхийн барилдааны талаар түүнтэй ярилцлаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Тува, Халимаг, Буриад, Өвөр Монголын бөхчүүд энэ жилийн баяр наадмыг зорьж ирлээ. Монголын уламжлалт наадам Монгол туургатныг хамарсан наадам боллоо хэмээн хүмүүс ам сайтай байсан. Үндэс угсаа, газар нутаг, хил хязгаарын босго тогтоохгүйгээр зохион байгуулсан нь онцлог болов уу? 

-Тийм ээ. Монгол туургатнуудын маань сэтгэгдэл өндөр байсан. Нийгмийн сүлжээ, телевиз, радиогоор дамжуулж наадмын бөхийн барилдааныг шимтэн үзсэн маш олон Монгол туургатнууд байсан болов уу. Хэдий оролцож чадаагүй ч дараа дараагийн наадамд хүч үзэх хүсэлтэй гадаад бөхчүүд ч байгаа байх. 

Энэ жилийн наадамд оролцсон гадаадын бөхчүүдээс Тува үндэстний гурван бөх хоёр давлаа. Харин ӨМӨЗО, Халимаг, Буриадын бөхчүүд нэгийн даваанд өвдөг шороодсон. Ирэх жилийн наадамд илүү хичээж, сайтар бэлтгэж, амжилтын төлөө оролцоно гэдгийг бөхчүүд дор бүрдээ ярилцаж байсан. Олимпын алтан уриа ч байдаг. Түрүүлэхээс оролцох нь хэмээх тамирчдын зарчим бий. Барилдаад амжилт үзүүлнэ гэхээс илүү Монгол Үндэсний их баяр наадамд оролцож байгаа нь талархалтай, сайхан байлаа.

-Үндэстэн, ястан болгоны бөхийн барилдаан өөрийн гэсэн онцлогтой. Энэ онцлогоо хадгалж, дээрээс нь монгол бөхийн дүрмийг баримталж барилдахад тодорхой хугацааны бэлтгэл шаардагдах байх?

-Тува бөхчүүд наадмын бэлтгэлээ Увс нуур бөхийн дэвжээнд аймгийн бөхчүүдтэй хийсэн юм билээ. Өнөө жилийн ирсэн Тувагийн бөхчүүд манай улс аймгийн цолтнуудаас биеийн хөгжлийн хувьд дутах юмгүй байна лээ. Халимагийн бөхчүүд наадам болохоос хоёр хоногийн өмнө ирсэн. Тэд бөхийн гал дээр очоод манай бөхийн онцлогийг заалгаж аваад орсон. Халимагийн бөхчүүд хамгийн холоос зорьж ирж, оролцлоо.

Үндэстэн, угсаатны бөхийн онцлогийг тодруулж яривал, язгуур монгол бөхтэй ижил төстэй ч хэд хэдэн ялгаатай. Тухайлбал,

Өвөр Монголын уламжлалт бөхийн барилдаанд гараа хөлд нь хүргэсэн тохиолдолд унасанд тооцдог. Өөрөөр хэлбэл, хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа барилддаг.
Буриад бөх нь дээгүүрээ өмсгөлгүй барилддаг онцлогтой. Ойртуулж яривал бөхийн чөлөөт барилдаантай төстэй бөгөөд жингийн хязгаартай байдаг.
Тува бөхийн барилдаан Монгол бөхийн барилдаанаас нэг их ялгардаггүй. Дэвээ шаваа, өмсгөл ижил. Гэхдээ цолын нэршил арай өөр. Гар нь газар тулсан тохиолдолд уналаа гэж үздэг дүрэмтэй.

Энэ жилийн наадамд Тувагаас нутагтаа өндөр амжилт үзүүлсэн бөхчүүд ирж оролцлоо. Наадмын үеэр Тувагийн төрийн тэргүүн хүрэлцэн ирж, бөхчүүддээ амжилт хүссэн. 

-Тува үндэстний гурван бөх хоёр давж, гурвын даваанд өвдөг шорооджээ. Монгол бөхийн барилдаанд тэд хэн хэнтэй оноолт таарав?  

-Тува үндэстний бөхчүүд дотроос Карасал Цэдэн-Очирыг онцлох нь зүйтэй. Түүний хувьд Тувагийн парламентын гишүүн бөгөөд үндэсний бөхийн холбооныхоо тэргүүнээр ажилладаг. Тэрбээр улсын наадамд барилдахаас өмнө Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлж, сумын заан цол авсан. Наадмын барилдаанаар,

  • Монгол Улсын гавьяат тамирчин, улсын арслан Ц.Мөнх-Эрдэнийг Тува үндэстний бөх Монгуш Сылдыс
  • Монгол Улсын гавьяат тамирчин, улсын арслан Д.Ганхуягийг Тува үндэстний бөх Түлүүш Сайнбилэг 
  • Монгол Улсын гарьд Д.Рагчааг Тува үндэстний бөх Карасал Цэдэн-Очир тус тус давсан байна.

Манай улсын арслан, гарьд цолтой бөхчүүдээр хоёр давж гурвын даваанд өвдөг шорооджээ. Түүнчлэн "Уяачдын наадам"-ыг жил бүрийн долдугаар сарын 13-нд тэмдэглэдэг уламжлалтай. Хүй долоон худагт болсон наадмаар 96,000 бөх барилдсан. Тува бөхчүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож, Монгуш Айдын шөвгийн дөрөвт үлдсэн. Түүний хувьд Тувагийн 2020 оны наадмын түрүү бөх юм. Баяр наадмын барилдаанд тэрбээр улсын харцага Ц.Мөнхбаяртай оноолт таарч, нэгийн даваанд өвдөг шороодсон байдаг.

-Энэ жилийн наадмыг та хувьдаа хэрхэн дүгнэх вэ?

-1921 оноос хойш 100 жилийн хугацаанд наадамд Ардын армийн байлдагч цэргүүд ордог байсан. Энэ жил бөхийн тоо хэтэрсэн учраас цэргүүд ороогүй. Залуу бөхчүүд, Монгол туургатнууд маань барилдлаа. Нэг үгээр хэлбэл, өндөр чансаатай бөхийн барилдаан хэмээн дүгнэж болохоор байгаа юм. Монголчуудын маань магнайг тэнийлгэсэн сайхан наадам боллоо.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochn [202.126.89.32] 2022/7/27
zoriod irj barildsan mongol tuurgatan buhchuuddee shagnal sain ugsun bizde? sain uguh heregtei shuu
0 | 0 Хариулах
Зохиолч Л. Пүрэвдорж [66.181.182.137] 2022/7/26
Харин тийм. Учир чанадаа гэвээс,энэ бага юм биш шүү. Монгол туургатан нар хэл бичиг,соёл иргэншлээрээ нэгдмэл л байх учиртай. Зохиолч бид Өмнөд Монголд зохиолоо үнэгүй өгөөд хэвлүүлчихдэг л дээ. Миний гэхэд "Чингис хаан буюу Тэнгэрийн увдис", "Эрлэгийн бошго", "Зүрхэн тахилга" , "Барамнас" гэх мэт хэд хэдэн романыг Өмнөдөд монгол хэлээр хэвлэсэн. Виз хориг гүй болсныг завшиж ирж очиж, уулзаж учирч элгэмсэг байх нь зөв.
1 | 0 Хариулах
Zochin [203.17.23.192] 2022/7/25
Magaljavaa, chi Sukhbat avargiig denduu muuhai huuj gargasan, mash ih gaihsan, chamd unen goloosoo durgui hurch bna
0 | 1 Хариулах
Зочин [212.204.39.178] 2022/7/25
Zodog tailchaad yagad Orj ireed uimuuleed bgan ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.137] 2022/7/26
Улсын наадмын бөхийн барилдааныг Бөхийн холбоо биш, Үндэсний Их баяр наадмын улсын комиссын бөхийн салбар комисс эрхлэн мэдэж зохион байгуулдаг юм шүү дээ. Бөхийн холбоо бөхийн өргөөнд болдог барилдааныг л хариуцдаг юм. Энэ бичсэн хүн мэддэггүй бололтой.
0 | 0 Хариулах
Зочин [193.176.84.133] 2022/7/25
Тувачууд л барилдсан.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.38.18] 2022/7/25
terbumaar yaridgsan nairaanii talaar yariulahgui dee
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.80] 2022/7/25
хэнд ч хэрэггүй махнууд. дээр үедээ хэргээ гаргаад хөгжөөдөг бсан одоо бол сонирхсон хүмүүс нь сонирхоод явбал таарна арай өндөр ач холбогдол өгөхийн одоо бол хэнд ч ямар ч хэрэггүй эд
0 | 1 Хариулах
Зочин [66.181.182.137] 2022/7/26
Монгол аль соёл иргэншлийн Орос Хятад хоёр л үзэн ядаж хяхан хавчиж, бөхөө хөнөөж байв даа. Энэ бичсэн хүн харийн тэр хар санааны л нэг улаа нэхэгч байна. Гайхах хэрэггүй ээ. Тэгж улин хуцаж л байг. Бүү тооцоо.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.110] 2022/7/25
ӨВӨРМОНГОЛООС БОЛ МОНГОЛД БАЙГАА ХЭДЭН БӨХ Л БАРИДЛДСАН БАЙХ. ХЯТАДЫН ХИЛ ХААЛТТАЙ. ХЭРВЭЭ ӨВӨРМОНГОЛООС НЭГ БӨХ НЭГ ЦОЛ АВАХ ЮМ УУ ШӨВГИЙН 4-Т ҮЛДЭХ ЮМ УУ БҮР ТҮРҮҮЛСЭН БОЛ ООРКУУД ЯАЖ ХАРААЖ ЗҮХЭЖ СОЛИОРОХ БОЛ? ХУЖ-АА ХҮН ТҮРҮҮЛЛЭЭ МОНГОЛ ДЭВЖЭЭГ БУЗАРЛАЛАА ГЭХ МЭТЭЭР. ТЭГСНЭЭ ЯПОНЫ СҮМОД ӨӨРДСӨӨ ШОРГООЛЖ ШИР ҮҮРЛЭЧИХСЭН. ТЭГЭХЭД ЯПОНЧУУД БОЛ ХЭЗЭЭ Ч ГАДНЫ БӨХ ЯЛГАВАРЛАХГҮЙ. БОЛОВСРОЛТОЙ БОЛОВСРОЛГҮЙ ЯЛГАА НЬ ЕРДӨӨ Л ЭНЭ.ЯМАР САЙНД МОРИО ХҮРТЭЛ ГАДААД МОНГОЛООР НЬ ЯЛГАВАРЛАХ ВЭ ДЭЭ. ЭРГҮҮ ООРКУУД
7 | 1 Хариулах
Иргэн [202.126.88.141] 2022/7/25
Монголын ноос, ноолуур бүтээгдхүүнээ сурталчлах зорилгоор гаднаас ирж байгаа бөх, дасгалжуулагч нарт ийм бэлэг сэлт өгвөл үйлдвэрлэгч компаниуд хандивлана. Бөхчүүд ч баяртай байх биз ээ.
4 | 0 Хариулах
Уншигч [66.181.161.109] 2022/7/25
Маш сайн байна, та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.75] 2022/7/25
Цаашдаа хаа хамаагүй биш зөвхөн дээрх Монгол иргэдээ л барилдуулдаг баймаар байна. Үндэсний баяр гэдэг юмаа хадгалж үлдэх нь зөв. Тэгэхгүй бол хаа хамаагүй Оросууд, Америк бүр Хятад иргэн орж барилдвал утгаггүй. Одоо эртхэн дүрэмдээ хэн барилдах барилдахгүйгээ тодорхой болгоод өг. Зөвхөн Монгол үндэстэн
1 | 16 Хариулах
Зочин [202.126.90.110] 2022/7/25
Ингээд солиороод байдаг байхгүй. Боловсролгүй гэдгээ гайхуулж байгаа юм шиг. Сүмод өч төчнөөнөөрөө барилддагаа мэдэхгүй.
3 | 1 Хариулах
Зочин [64.119.23.89] 2022/7/25
mongol buh olond orond tugeh tsag n bolson
1 | 0 Хариулах