ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Францын хүнс, барааны "Intermarché" сүлжээ дэлгүүр Хан-Уул дүүрэгт нээгдэх нь

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
@UraanTo хаягаас ашиглав

Франц хүнсний сүлжээ дэлгүүр Улаанбаатарт нээгдэх гэж байна гэх зураг бүхий жиргээнүүд олон нийтийн сүлжээнд гараад буй.

Энэ талаар эх сурвалжуудаас тодруулж асуув.

Эх сурвалжийн мэдээлснээр "Оргил" сүлжээ дэлгүүр Францын "Intermarché" сүлжээ дэлгүүрийг нээхээр Хан-Уул дүүрэгт "Автоланд" автомашины худалдааны төвийн байршилд барилгаа барьж дуусгажээ.

Уг сүлжээ дэлгүүрийг ирэх есдүгээр сард нээхээр төлөвлөж байгааг өөр нэг эх сурвалж хэлсэн юм.

Ямартай ч "Intermarché" сүлжээ дэлгүүр нээгдэж, Монголын иргэд франц хүнс, бараа хэрэглэдэг болох нь.