Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дата Аналист буюу өгөгдлийн шинжээч гэж ямар мэргэжил вэ? Монголд яагаад хэрэгтэй вэ?

ikon.mn
2022 оны 6 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг
Америкийн LETU Их Сургуулийн салбарын захирал, Дата шинжлэх ухаанч Роберт Риц

Data Analyst, Data Scientist буюу Монголоор Өгөгдлийн Шинжээч, Өгөгдлийн шинжлэх ухаанч мэргэжил нь зөвхөн Монгол улсад гэлтгүй дэлхий дахинд 21-р зуунд хамгийн их эрэлттэй мэргэжлийн нэгт тооцогдож байна. Хэдийгээр 20-н жил ч хүрэхгүй түүхтэй мэргэжил боловч 2012 онд Харвардын Их Сургууль “the sexiest job of the 21st century” хэмээн нэрлэснээс хойш байгууллага болгонд заавал дата аналист байх ёстой юм байна гэдгийг бүгд ойлгоод байна.

Бид Mongolian Data Stories, Mongol.ai компанийн захирал, LETU Mongolia хөтөлбөрийн захирал, Дата шинжлэх ухаанч профессор Роберт Рицтэй ярилцлаа.

- Дата аналистын талаар та товчхон мэдээлэл өгөөч? Яагаад дата аналист, дата шинжлэх ухаанч байгууллага болгонд байх ёстой вэ?

21-р зуунд дэлхий ертөнц дижиталчлагдаж, хаа сайгүй өгөгдөл мэдээллээр баяжиж эхэлсэн. Ямар ч төрлийн бизнес, байгууллагууд асар их тоо баримт, мэдээллийг цаг, минут, өдөр тутамд цуглуулж байдаг. (Таны ухаалаг утсан дээр л гэхэд хэчнээн мянган зургууд хадгалаатай байдаг билээ?) Тэгэхлээр энэ их дата мэдээллийг эрэмбэлж, боловсруулж, ангилж, цэгцэлж, дүгнэж, шинжилж, түүнээс хэрэгтэй мэдээллээ шүүж аваад, бизнест ашигтай шийдвэр гаргахад туслах боломжийг Data Scientist буюу өгөгдлийн шинжлэх ухаанчид бий болгодог. Жишээ дурдъя: Бизнесүүд хаана, хэзээ, ямар бүтээгдэхүүн хэр их борлуулагдаж байгаа мэдээллийг зөв тодорхойлж чадвал амжилт авчрах нь тодорхой. Хэдийгээр маш хялбар сонсогдож байгаа ч энэ шийдвэр нь ихэнхдээ бизнесийн удирдлагуудын зөн совин дээрээ суурилж гаргасан шийдвэрүүд байх нь элбэг бөгөөд алдаж онох нь бий. Тэгэхээр жижиг, дунд, том бизнесүүдийн хувьд цуглуулсан асар их дата дээр тулгуурлан хамгийн зөв, ашигтай шийдвэрүүдийг хамгийн бага зардлаар гаргахад туслах нь дата аналистуудын үүрэг болно. Хэрэглэгчдээ ойлгох, бизнесээ дүгнэх, бүтээгдэхүүнээ сайжруулах, маркетингаа оновчтой түгээх, үйл ажиллагаагаа сайжруулах, бүтээмжийг ихэсгэх, таамаглал гаргах, бизнесийн төсөөлөл бэлдэх гээд бүх зүйл дээр дата аналистууд, дата шинжлэх ухаанчид хэрэг болдог.

Тухайлбал Америкийн Walmart компани дата дээр суурилж дүгнэлт гаргасан нь, өдрийн цагаар хүүхдийн живх болон шар айргийн борлуулалтын хооронд өндөр хамаарал байгааг анзаарчээ. Тухайн бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрт ойрхон байрлуулснаар аль алиных нь борлуулалт улам ихэссэн байна.

Дата шинжлэх ухаанчид зөвхөн бизнест гэлтгүй нийгэм, улс төр, байгаль орчин, шинжлэх ухаан гээд бүх салбарт зайлшгүй хэрэгтэй юм. Тухайлбал газар тариалангийн ургацыг таамаглах, санхүүгийн луйврыг илрүүлэх, ойн түймрийн тархалтыг таамаглах, авлигатай тэмцэх зэрэг олон салбарт ашиглаж болно.

- Дата шинжлэх ухаанчид ямар ур чадвартай байх ёстой вэ?

Бизнесийн байгууллагын чадварлаг дата аналистууд зөвхөн программчлалын сайн ур чадвартай байхаас гадна, бизнесийн бүтэц, маркетинг, санхүү, эдийн засаг, нийгэм, улс төр гээд бүх талууд дээр бүрэн мэдлэгтэй, статистик тоо баримтаа зөв дүгнэж, тайлбарлах чадвартай байж тухайн байгууллагадаа амжилт авчирч чаддаг. Дата аналист нь hybrid буюу олон мэргэжлийн ур чадварыг нэгтгэсэн мэргэжилд тооцогддог тул олон тийшээ хөрвөх боломжтой. Тиймээс ч дата аналистуудын хувьд өөрөө бие дааж суралцах, асуудлыг шийдвэрлэх, судалгаа шинжилгээ хийх, олон өнцгөөс харж чадах ур чадварууд өндрөөр үнэлэгдэнэ. Энэ мэргэжил нь хиймэл оюун ухааны нэгэн суурь хэсэг болдог тул орчин үеийн залуус маш их сонирхож байна.

- Дата аналист, дата шинжлэх ухаанч хоёр хоорондоо юугаараа ялгаатай вэ?

Data Analyst (өгөгдлийн шинжээч) болон Data Scientist (өгөгдлийн шинжлэх ухаанч) хоёрын ялгаа нь ажиллаж байгаа өгөгдөл, мэдлэг, ур чадвар, ашиглаж буй техник, арга барил, туршлага, цар хүрээгээрээ ялгаатай. Дата аналист нь бэлэн дата-г цэвэрлэж, боловсруулж, дүгнэлт шинжилгээ хийдэг бол дата шинжлэх ухаанч нь өөрөө дата-гаа хайж, судалж, шинжилж, түүн дээрээ суурилан төсөөлөл, таамаглал бэлддэгээрээ гол ялгаатай. Тухайлбал Excel программ ашиглаж, компанийн хэрэгтэй дата мэдээллийг боловсруулж бэлдээд, PowerBI эсвэл Tableau ашиглан dashboard дээр танилцуулдаг бол Дата Аналист мөн. Харин илүү олон түүл-ээр, Python эсвэл R зэрэг программ ашиглаж Машин Сургалт дээр тулгуурлан ажиллаж буй бол Дата Шинжлэх Ухаанч юм.

- Дата аналист болон дата шинжлэх ухаанчдын дундаж цалин хэд байдаг вэ?

Дата шинжлэх ухаанчдын хувьд дэлхийд өндөр цалинтай ажлуудын нэгт тооцогддог. АНУ-д дундаж эхлэх цалин нь $100,000 орчим байдаг ба мэдээж ажлын туршлагаас хамаарч нэмэгддэг. Дата аналистын хувьд дунджаар $60,000 орчмоос эхэлж байна. Монгол улсын хувьд ч гэсэн компани, байгууллагаасаа мөн ажлын туршлагаас хамааран цалин, үнэлгээ өөр өөр байх шинжтэй. Манай LETU Mongolia-г бакалаврын зэргээр дүүргэсэн шавь нарын маань дундаж эхлэх цалин нь сарын 2.5 сая төгрөг байна.

- LETU Mongolia хөтөлбөр нь Монгол улсад дата аналистын чиглэлээр 100% Англи хэл дээр бэлдэж байгаа цорын ганц их сургууль гэдэг. Танай сургууль дата аналист/ дата шинжлэх ухааны ямар ямар хөтөлбөртэй вэ?

LETU Mongolia American University буюу IDER English School of Business-ийн 100% Англи хэл дээр хичээлээ заадаг, Монгол дахь цорын ганц Америкийн их сургууль юм. Бүх мэргэжлийн хичээлүүд 100% Англи хэл дээр Америк профессоруудтай заагдах бөгөөд Монголдоо 1.5 жил суралцсаны дараа үргэлжлүүлээд АНУ-ын LETU University 100% тэтгэлэгтэй шилжин суралцаад 2 дипломтой төгсөх боломжтой байдаг.

Дата шинжлэх ухаанч мэргэжлийн хувьд бид Бакалавр, Магистр, Сертификаттай хөтөлбөр, Богино хугацааны сургалт болон байгууллагуудын тусгай сургалтын хөтөлбөрүүдийг амжилттай явуулж байна. Мөн зөвхөн дата гэлтгүй, санхүү, маркетинг, бизнесийн удирдлага, олон улсын бизнес харилцаа, нягтлан, эдийн засагч, хүний нөөцийн чиглэлээр бакалаврын хөтөлбөрийн элсэлт авдаг. Дата шинжлэх ухаанаар сурч байгаа оюутнууд маань тус мэргэжлүүдийг давхар эзэмшиж, хос мэргэжилтэй төгсөх боломжтой.

Төгсөгчид маань Монголын томоохон компаниудад өндрөөр үнэлэгдэн ажиллаж байгаад би маш их бахархдаг. Шавь нарыг маань компаниуд төгсөхөөс нь жилийн өмнө “захиалаад” авдаг болж байна. Бид цаашид Монгол улсын хөгжилд хэрэгтэй, чадвартай, мундаг сайн боловсон хүчнийг улам олноор нь бэлдэх болно.

Ташрамд дурдахад LETU Mongolia хөтөлбөрийн маань сонгон шалгаруулалт 7-р сарын 8-г дуустал явагдах бөгөөд анкет, эсээ, ярилцлага гэсэн 3 үе шаттайгаар явагдаж байна. Манай сургуульд ямар айлын хүүхэд байх нь хамаагүй хамгийн гол нь өөртөө зорилготой, мэдлэг боловсрол эзэмших хүсэл тэмүүлэлтэй, зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж чадах хүүхдүүдийг сонгож авахыг хичээдэг. 100% Англи хэл дээр яг л Америкийн их сургуульд сурч байгаа юм шиг өндөр шаардлагатайгаар сурна гэдэг мэдээж амаргүй даваа шүү дээ. Монголын гэрэл гэгээ болсон бүх залуучууддаа амжилт хүсье!

- Баярлалаа.



Холбоо барих:

976-99994016

976-99041942

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.