ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Японы нэг хотын бүх оршин суугчийн мэдээллийг хадгалсан USB диск алга болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт Японы Осака хотоос баруун хойд зүгт оршдог Амагасаки хотын хагас сая орчим оршин суугчийн хувийн мэдээллийг хадгалсан USB диск гээгджээ.

Дискийг тус хотын нийгмийн халамж үйлчилгээг хариуцдаг нэг компанийн 40 гаруй настай ажилтан эрэгтэй гадуур наргиж явахдаа гээсэн юм байна.

Тэрбээр Мягмар гарагийн орой ажлаа тараад хамт ажиллагсадтайгаа шөнө дунд хүртэл ууж наргисан гэнэ. Ингэж явахдаа тэр нэлээд согтож, цүнхээ гээсэн байна. Цүнхэнд нь бүхэл бүтэн хотын иргэдийн дэлгэрэнгүй мэдээлэл бүхий USB диск байжээ.

Дискэнд хотын бүх оршин суугчийн нэр, төрсөн өдөр, хаяг, татвар төлөлт, банкны данс зэрэг нууц мэдээлэл байсан гэнэ.

Азаар уг мэдээллийг нууц үгээр хамгаалсан байжээ.

Одоогоор хэн нэгэн мэдээлэлд нэвтэрсэн гэх шинж тэмдэг илрээгүй байгааг хотын захиргаа мэдээлжээ.

Амагасаки хотын захирагч болон бусад удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр оршин суугчдаасаа уучлал гуйж, дахин ийм алдаа гаргахгүйгээ амласан байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.145] 2022/6/26
Pass ni JAPAN shuuu
0 | 0 Хариулах
a [103.161.242.175] 2022/6/26
Монголын 2.4 сая иргэний мэдээлэл алдагдсан байхад хэн ч юу ч хийгээгүй дуугүй өнгөрсөн дөө.
1 | 0 Хариулах
ck [51.79.250.128] 2022/6/25
mnaih ch buur amardo darkweb deer buh hunii medeelel zaragdaad duussan, hari medeelel n zadraagu hun bval gaihamshig bolohne
0 | 0 Хариулах
Зочин [80.233.40.22] 2022/6/25
tenegteeed 2 dahid gartsin bnshd
0 | 0 Хариулах
Зочин [119.40.98.26] 2022/6/25
ухамсартай улс өөр л дөө. зарлаад үтэр түргэн юмнуудаа өөрчлүүлэхийгээ мэднэ.
1 | 1 Хариулах
Зочин [106.146.40.167] 2022/6/25
Кожин жоүхо гээд япончууд чинь сүйд болно
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.223] 2022/6/25
alga bolood l biz ted naraar yahiin heden japan ; biz
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.200] 2022/6/25
Яаж мэдээлэл авч гарахыг зөвшөөрдөг байна ?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.193] 2022/6/25
Communistuud mgl iin irgediinhiig ch tsugluulsan ch e mongolia nereer hytadiin communist namaas sanhuujsen ni tod bolson
3 | 0 Хариулах
goe unertei carailag zaluu. [43.242.243.59] 2022/6/25
archaagui shd
2 | 0 Хариулах
Зочин [64.119.16.234] 2022/6/25
ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ ККК
1 | 0 Хариулах
Зочин [64.119.29.139] 2022/6/25
zarlaa shaasn whahahahh
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.93] 2022/6/25
зарлаашаахын
0 | 0 Хариулах