ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

И.Мөнхжаргал: Багахангай дүүрэг, Сэлэнгэ аймагт ИТХ-ын сонгуулиар хурууны хээг таниулахад тухайн хүний мэдээлэл зөрүүтэй, гарч ирээгүй

Т.Саран, iKon.mn
2022 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нөхөн болон дахин сонгуульд АН-аас 37 нэгжид нэр дэвшсэн. 15 нэгжид ялалт байгуулсан байна. Дотоод маргаантай холбоотой асуудлаар 10 гаруй газар нэр дэвшиж чадаагүй.

Сонгуультай холбоотойгоор улсын бүртгэлийн талаар гомдлууд их ирж байна. Багахангай дүүрэг, Сэлэнгэ аймагт хурууны хээг таниулахад тухайн хүний мэдээлэл зөрүүтэй, гарч ирээгүй. 

Сонгуулийн санал тоолох хар машины ашиглалтын хугацаа программ хангамжийн лиценз дууссан. Цаашид энэ машинаар сонгуулийг явуулах нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй, бухимдал үүсгэнэ" гэв.