Үүрэн холбооны шинэ оператор ONDO 6001****- 6010**** хүртэлх нийт 100,000 дугаарыг худалдаанд гаргана.
Цаг хугацааг өрсөлдөгчөө хэмээн зарласан ONDO-гийн залуус өөрсдийн хөгжүүлсэн технологийг ашиглан “ONDO” дугаар авахыг хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн бүрд боломж олгохын тулд дуудлага худалдаа явуулахаар боллоо.
Тодруулбал, энэ сарын 27-ны өдрөөс өдөр бүр хоёр серийн дугаарыг дуудлага худалдаанд оруулна. Шинэ дугаарын багцыг 22’000₮-өөр авснаар, дуудлага худалдаанд оролцох эрхтэй болно.
Та дугаар авснаар бусад үүрэн холбооны операторуудтай харилцан холболт бүрэн хийгдэж дуустал зөвхөн сүлжээндээ ярьж, мессеж бичих боломжтой ба энэхүү хугацаанд яриа, мессеж үнэгүй, сар бүр 10GB DATA бэлэглэнэ. Дуудлага худалдаагаар авсан дугаараа ONDO-гийн eSIM болон биет сим дээр идэвхжүүлэн ашиглах боломжтой.
Одоогоор ONDO-гийн сүлжээ нийслэл Улаанбаатар хотын дийлэнх хэсгийг хамраад байгаа бөгөөд цаашид Монгол орон даяар сүлжээгээ тэлэх ажил хийсээр байна.
Хэрвээ та ONDO-д бүртгүүлж амжаагүй байгаа бол яг одоо ONDO.mn сайтаар орж бүртгүүлээд дугаарын багцыг авснаар дуудлага худалдаанд оролцох эрхтэй болох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ONDO-гийн Facebook хуудас
ONDO.mn вэбсайтаар орж аваарай.
Утас: 72110101
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!