Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Сиаттлын коллежууд цар тахлаас үүдэлтэй хоцрогдлыг бууруулах үсрэнгүй эрчимжсэн хөтөлбөрүүдтэй"

ikon.mn
2022 оны 6 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

АНУ-ын Сиаттлын коллежуудыг төлөөлөн 11 жил ажиллаж буй Opendoor байгууллагын боловсролын зөвлөх Н.Ариунаатай ирж буй шинэ хичээлийн жилийн элсэлтийн талаарх мэдээлэл авсныг та бүхэнд сонирхуулж байна.

- Юуны өмнө байгууллагаа танилцуулна уу.

Бид 2002 оноос хойш гадаадын их дээд сургуулиуд, ОУ-ын сурагч солилцооны хөтөлбөрүүдэд Монгол хүүхэд залуусыг элсүүлж байгаа мэргэжлийн боловсролын зөвлөх байгууллага. Энэ хугацаанд 40 гаруй их дээд сургуулиудад олон зуун залуусыг элсүүлэн дэлхийн шилдэг боловсролын үүд хаалгыг нээгээд байна. Манай байгууллагын нэр ч үүнийг илтгэнэ.

- Цар тахлын дараа гадаадад суралцах чиг хандлага хэрхэн өөрчлөгдөв?

2 жил орчим гадаад руу аялж сурах байдал үндсэндээ зогссон. Гадаадад сурах нь сайн боловсрол эзэмшихээс гадна бие даан амьдрах ур чадвар олж авдаг, өөр улс оронтой танилцаж, бусдын соёлыг хүндэлж , хүлээн зөвшөөрч, бусадтай нийцтэй амьдрах ур чадвар олж авах насан туршийн туршлага гэдгийг бүгд ойлгодог юм байна. Иймээс гадаадад онлайн сурах сонголтоос ихэнх залуус татгалзаж байсан. Эцэг, эх, залуус аль болох бага залуу насандаа гадаад руу сурах сонголт хийдэг болж. Цар тахлын дараа ажиглагдсан бас нэг өөрчлөлт хандлага бол ирээдүйн бүх мэргэжил технологитой уялдаатай байх нь улам л тодорхой болж байна.Иймээс технологийн салбарын мэргэжлээр гадаадад сурах сонирхол нэмэгдсэн байна.

- Тэгвэл залуус гадаадад суралцах хөтөлбөрөө сонгохдоо энэ өөрчлөлт хандлагыг хэрхэн тусгавал зүйтэй бол?

Америкт тухайлбал Сиаттлын коллежуудад сурахаар төлөвлөж буй залуус мэргэжлийн сонголтоо хийгээгүй байгаа бол бүү санаа зов. Мэргэжил сонголт нь зөвхөн Монгол залуусын  төдийгүй Америкчуудын хувьд ч тулгамдсан асуудал. Тийм ч учраас Сиаттлын коллежид эхний жилд мэргэжил сонголгүйгээр дээд боловсролын суурь мэдлэгийн хичээлүүд судалдаг. Үүнтэй зэрэгцээд коллежийн карьер хөгжлийн төв оюутнуудад мэргэжил сонголтын зөвлөгөө өгч чиглүүлнэ. 1 жилийн дараа оюутан мэргэжлээ сонгочихсон байх нь зүйтэй. Учир нь  2 дахь жилээс сонгосон мэргэжлийнхээ суурь мэдлэгийг олж авч байж их сургуулийн 3-р жилд дэвших суралцах боломжтой болно.Бидний өгөх зөвлөгөө бол эхний 1-2 семестрт дээд боловсролын суурь мэдлэгийн хичээл сурангаа, карьер хөгжлийн төв дээр тогтмол очиж, өөрт тохирох бүлэг мэргэжлүүдийг тодорхойлуулж сонголтоо хийх. Үүний дараа бакалавраар дэвшин суралцах  мэргэжлийн ангиа тодорхойлох нь зөв. Гэвч өмнө хэлсэнчлэн ирээдүйд бүх мэргэжлүүд технологиос хамааралтай болж байгаа тул ямар ч салбарт хөл алдахааргүй байя гэвэл  коллежид STEM буюу шинжлэх ухаан , мэдээллийн технологийн чиглэлээр суралц. Сүүлийн жилүүдэд STEM чиглэлээр АНУ-д сурахаар зорих залуусын тоо улам нэмэгдсээр байгаа нь төгсөөд тэндээ баталгаатай өндөр цалинтай ажлын дадлага хийж, карьераа эхлүүлэх таатай боломж нээгддэгтэй холбоотой болов уу.

- Эдийн засгийн амаргүй энэ цаг үед олон залуус гадаад  руу сурч ажиллахаар тэмүүлж байна. Тэдний хувьд гадаадад сурахад санхүү, мөнгөний эх үүсвэр том асуудал болдог. Энэ тал дээр та бүхний өгөх зөвлөгөө юу вэ?

Гадаадад сурна гэдэг нь хүн өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Өөр төрлийн хөрөнгө оруулалтын хувьд хөрөнгийн үнэ цэн буурах эрсдэлтэйн дээр үр өгөөж нь тогтмол бус баталгаагүй байх эрсдэлтэй.Харин мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалтын үнэ цэн үргэлж өсөж, баталгаатай үр өгөөжөө өгнө. Тухайлбал Сиаттлын коллежид 2 жил STEM чиглэлээр суралцаад төгсөхөд тус улсад 1-3 жил мэргэжлээрээ ажиллах боломжтой болдог. Ингэснээр коллежид олж авсан онолын мэдлэг практиктай хослоод илүү өндөр үнэ цэнтэй мэдлэг болж хувирна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын үнэ цэн улам нэмэгдэнэ. Улмаар АНУ-д өндөр цалинтай дадлагын ажилд орсноор цалингаасаа хуримтлал үүсгэж өгөөжөө хүртэж эхэлнэ.Энэ хуримтлалаас дараагийн бакалаврын зэргээ гүйцээх 2 жилийн сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг босгох бүрэн боломжтой. Иймд та бүхэн өөртөө хөрөнгө оруулалт хийхээс бүү татгалз. Хэрэв гадаадад ажиллаж өөрийгөө дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өндөр үнэлүүлдэг болохыг хүсэж байгаа бол хэсэг хугацаанд тэвчээртэйгээр өөртөө хөрөнгө оруулалт хий. Энэ бол криптокойн, хувьцаа мэт зүүд зэрэглээ биш харин хаана, юунд зарцуулснаа өөрөө харж хянах боломжтой хөрөнгө оруулалт. Хамгийн гол нь сайн боловсрол  бол баталгаатай өсөн дэвжих, ирээдүйн үнэ цэнт хөрөнгө юм.

- Гадаадад суралцаж төгссөн залуусаас ямар өөрчлөлтийг та бүхэн илүүтэй анзаардаг вэ?

Мэдээж хувь хүний амьдралд олон эерэг дэвшил өөрчлөлт гарсан байдаг. Гадаадад суралцсан залуусын эзлэх хувь нэмэгдэхийн хирээр улс орны хэмжээнд маш том өөрчлөлт гарахаар санагддаг. Наад зах нь хууль ёсыг дээдэлдэг өндөр хөгжилтэй улс оронд багагүй хугацаанд сурч, амьдарсан залуус Монголдоо буцаж ирээд дэг журам, хууль дүрмийг ягштал мөрдөж эргэн тойрныхон, гэр бүл, найз нөхдөдөө биеэрээ үлгэрлэн үзүүлдэг. Энэ нь нийгмийн харилцаанд эерэг зөв хандлага, өөрчлөлтийг  бага багаар авчирч, төд удалгүй томоохон дэвшил хөгжлийг авчирна гэдэгт бид итгэж ажилладаг. Та бүхэн санаж байгаа байх.  Ардын хувьсгал ялсны дараахан  феодалын үеийн дорой хөгжилтэй Монгол улс Д. Нацагдорж тэргүүтэй сэхээтнүүдээ  Баруун Европ руу явуулж сургаж байсан түүхтэй. Тэдгээр сэхээтнүүдийн нийгэмд үзүүлсэн нөлөөллийг өнөөдөр хүртэл бид  мэдэрч яваа. Хөмөрсөн тогоо мэт харанхуй бүдүүлэг Монгол улсад гэрэл гэгээ түгээж, орчин үеийн соёл, урлаг, шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан.Тэгвэл авлигад идэгдэж, боловсролыг бус хөрөнгийг тахин шүтэх болсон өнөөгийн нийгэмд чинээлэг гэхээсээ илүү өндөр боловсролтой дундаж анги давхарга бүрдэхэд хувь нэмрээ оруулахаар бид зорьдог. Нийгмийн өмнө хүлээх хариуцлагынхаа хүрээнд хямд, хүртээмжтэй дэлхийн шилдэг боловсролын хаалгыг нээхийн төлөө Opendoor гэдэг нэрээр бид ажиллаж байна.

- Гадаадад сурч ирээд Монголоо хөгжүүлье гэсэн бодол тээж явдаг залуус өнөө цагт хэр их байдаг бол?

Эх орныхоо төлөө сурна гэж зориод байх шаардлагагүй л дээ. Өнөө үеийн залуусын гадаадад сурах сэдэл нь дэлхийд зөвшөөрөгдөх боловсрол эзэмшээд өндөр цалинтай  ажил хийж, сэтгэл хангалуун амьдрах гэсэн хувийн хүсэл сонирхол. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ ирээдүйд  сайн, сайхан амьдруулах боломжийг бүрдүүлэх гэсэн бодол санаа байдаг. Гадаадад суралцаад хувийн амьдралдаа дэвшил хөгжил гаргасан хүн аз жаргалтай байх нь тодорхой. Хүний нутагт хэчнээн сайхан ч эцэг эх, элгэн садантайгаа эх орондоо амьдрах бүр ч сайхан биш гэж үү? Бид бүгд улс орон, төр засгаа муулж, шүүмжлэхийг хангалттай хийсэн. Үүний хирээр хөгжсөн үү? гэвэл хэлэхэд хэцүү. Иргэн баян бол улс баян гэдэг. Сүүлийн 10 жилд манай улсын Үндэсний нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн багтаамж хэд дахин нэмэгдсэн ч улс маань голдиролдоо орж хөгжихгүй улам л гажуудалтай болсоор байна. Үүнээс манай улс мөнгө хөрөнгөөр бус харин боловсрол, мэдлэгээр хомс байгаа болохоор хөгжихгүй  байгаа гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Ингэхээр хувь хүн бүр боловсролыг эрхэмлэн гадаадад сурахаар зорьж байгаа нь улсдаа оруулж буй хувь нэмэр гэж болно.

- Яг одоо танайх ямар сургууль, хөтөлбөрүүдэд элсэлт авч байгаа талаараа сонирхуулаач.

Бид 11 дэх жилдээ АНУ-ын Сиаттлын коллежуудын намрын элсэлтэд 16+ настай залуусыг бүртгэж байна. Таны хүүхэд 16 нас хүрсэн л бол ахлах сургуулиа Сиаттлын коллежид дүүргээд давхар мэргэжил эзэмшин суралцах боломжтой байгаа. Ингэснээр сургалт, мэдлэгийн хоцрогдлоо нөхөөд илүү мэргэжлийн төвшинд суралцаад эхэлнэ. Мөн бакалаврын зэрэг горилж буй залууст 2+2 хувилбараар 2 жил коллежид сураад их сургуулийн 3 дахь жилд шилжин суралцах сонголт бий. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй энэ схемээр бакалавр зэрэг авснаар бакалаврын 4 жилийн хугацаанд 40,000-60,000 ам.доллар хэмнэхээс гадна 2 удаа дадлагажих ажлын хөтөлбөрт тус бүр 1-3 жил хамрагдах боломж нээгддэг. Энэ талаар бид 6 сарын 16-ны өдөр буюу өнөөдөр үдэш Сиаттлын коллежийн гадаад элсэлт хариуцсан дэд захирал Йохан Франсуатай хамтран Фэйсбүүк хуудсаараа дамжуулан LIVE вебинар хийх гэж байгааг дуулгая. Та илүү их мэдээллийг 9922 3300 утсаар лавлаж манай оффист биечлэн ирж уулзахыг зөвлөж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.