• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хүнсний харшлын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Т.Саран, iKon.mn
2022 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүнсний харшлын бараг 90%-ийг дараах хүнсний бүтээгдэхүүн үүсгэдэг талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Ямар нэгэн хүнсний улмаас дархлаа тогтолцоо зохисгүй, хэтрүүлсэн урвал үзүүлэхийг хүнсний харшил гэдэг байна. 

Гол төлөв харшил төрүүлэгч хүнсийг хэрэглэсний дараагаар хоолой, уруул, ам хавдаж, улаан тууралт гарч загатнах шинж тэмдгээр илэрнэ.

Хүнсний харшлын урвалын 90 хувийг дараах найман төрлийн хоол хүнс үүсгэдэг аж.

  1. Сүү,
  2. Өндөг,
  3. Далайн гаралтай хүнс,
  4. Загас,
  5. Шар буурцаг,
  6. Буудай,
  7. Модны самар,
  8. Газрын самар зэрэг багтана.

Хүнсний харшлын үед дараах шинж тэмдгүүд илэрдэг байна. 

Уг урвал хоол идсэний дараа эсвэл хэдэн цагийн дараа илэрч болно. Арьсан дээр биржгэр улаан зүйл гарч тууралт үүсгэх, хамар битүүрэх, найтаах, нүд загатнах, нулимс гоожих, толгой эргэх, ходоод базлах, бөөлжих, суулгах, амьсгал давчдах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. 

 

 

Эх сурвалж: НЭМҮТ-ийн Хоол судлалын алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.21.196] 2022/6/10
Зарим жимс, зарим самар. Ихэнхдээ хоолой, амны хөндий, хамар, чих загатнах боловч заримдаа нүд рүү дайрдаг. Нүд чинь хормын дотор бөмбөлөг шиг үлээгдээд том болоод дэлбэрэх гэж буй мэт санагдвал хурдан аллергины эм уух хэрэгтэй.
0 | 0 Хариулах