Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

"₮400 мянгын цалинтай төрийн албан хаагчдадаа өмссөн хувцсаар нь шалтаглаж ёс зүйн хариуцлага хүлээлгээд байж болохгүй"

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:39 2022/06/09

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Үргэлжлүүлэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

15:31 2022/06/09

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/dxj7x9WMdQ/

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нарыг дөрвөн гишүүн өргөн мэдүүлжээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг анх удаа хуульчилж буй нь энэ юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Өнөөдрийн байдлаар төрийн албаны 1,300 гаруй сул орон тоо байна гэж байна. Энэ хууль батлагдвал энэ тоо улам нэмэгдэнэ. Ер нь маш цөөхөн оронд төрийн албан хаагчийн ёс зүйг хуульчилсан байдаг юм билээ. Өндөр хөгжилтэй, цалин хангамж өндөртэй, нийгэм нь ёс зүйтэй, төрийн албанд орох хүмүүсийн өрсөлдөөн асар их байдаг Солонгос, Япон зэрэг оронд ийм хууль байна.

Тэгвэл бид 400 гаруйхан мянган төгрөгийн цалин авдаг хүмүүсийнхээ өмссөн хувцсаар нь ёс зүйн хариуцлага хүлээлгээд явах юм бол төрийн албанд орох хүн улам цөөрнө.

Махны асуудлаар мэргэжлийн хяналтын дарга юм уу Шадар сайд нь уучлал гуйгаад огцорчихдог, эмийн асуудлаар Эрүүл мэндийн сайд нь уучлал гуйдаг, Дарханы замын асуудлаар салбарын сайд нь уучлал гуйдаг болж байж төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хуульчлах ёстой юм. Тиймээс энэ хуулийг батлахад арай эрт байна.

Бид төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн маш сайн хуулиуд гаргасан. Гэтэл төрийн албан хаагчийг зүгээр нэг ёс зүйн жижиг үйлдлээр шалтаглаж сануулж, ажлаас нь чөлөөлөх асуудал орж ирж байхад Төрийн албаны зөвлөл эсрэг байр суурьтай байх ёстой. Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдаа хамгаалж, тогтвор суурьшилтай ажиллахад нь анхаарах ёстой.

Хууль санаачлагч Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулийн гол зорилго нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлагын төрлийн тогтоож, хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг зааж өгсөн. Мөн албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх, уучлал гуйх, сайн дураараа албан тушаалаасаа огцорч, ёс зүйн хариуцлага хүлээдэг болох боломжийг нээж өгөхийг эрмэлзсэн.

14:28 2022/06/09

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 