Н.Түвшинбаярт шүүхээс 16 жилийн хорих ял оноолоо
13:57 2022/06/09
ШУУД ҮЗЭХ:
Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Шүүгч "Н.Түвшинбаярыг гэм буруутайд тооцож, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.Түвшинбаяр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт хоёр тэрбум төгрөгийг нөхөн төлсөн. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх боломжтой" гэлээ.
Үргэлжлүүлэн эрүүгийн хариуцлагын хуралдаан явагдаж байна. Шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй гэдгийг шүүгч дурдлаа.
13:20 2022/06/09
ВИДЕО:
Улсын яллагч Б.Хурц "Прокурорын зүгээс 19 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргаж байгаа. 19 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилго, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учирсан хохирол, хувийн байдал зэрэгт прокурорын зүгээс нийцэж байна гэж үзэж байгаа.
Баримтын хүрээнд хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй. Тиймээс анхны дүгнэлт дэх саналыг дэмжиж байна" гэдгийг хэлэв.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эцсийн шийдвэрийг гаргах юм.
12:54 2022/06/09
Завсарлагын хугацаа дуусаж, шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр завсарлалаа.
11:52 2022/06/09
ВИДЕО:
Шүүх хуралдаанд шүүгдэгч эцсийн үгээ хэлж дууслаа. Иргэдийн төлөөлөгч нар шүүгдэгчийг гэм буруутай эсэх талаар санал хэлж байна.
Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх тул гэм буруугийн шүүх хуралдаан завсарлалаа. Зөвлөлдсөнөөр гэм буруутай эсэхийг шийднэ. Хэрэв шүүх гэм буруутайд тооцвол дараагийн үе шат болох эрүүгийн хариуцлагын хуралдаан үргэлжлэн явагдана. Эрүүгийн хариуцлагын хуралдаанаар талууд дүгнэлт гаргаж хэлэлцүүлэг явагдаж эцсийн шийдвэр гарах аж.
10:16 2022/06/09
Хохирогчийн өмгөөлөгч "Шүүгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйчлэлийг эс зөвшөөрөх, хохирогчийг шүүгдэгч нь санаатай хөнөөгөөгүй гэж мэтгэлцэх боловч шинжлэн судалсан нотлох баримтууд, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт, нэр бүхий есөн гэрчүүдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгч буй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Санаатай гэмт хэрэг мөн хэмээн өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа" гэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч "Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хоёр тэрбум 783 сая төгрөгийг төлж барагдуулсан. Хүний амь насыг үнэлж болохгүй. Тэгэхээр хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг баримтын хүрээнд төлсөн. Гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар үргэлжилнэ.
Хүүхдийн сургалтын төлбөр, сэтгэл санааны хохирол, гэм хорыг нэхэмжлэх эрхийг шүүхээс нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна" гэв.
09:11 2022/06/09
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Уг хурал өчигдөр эхэлсэн бөгөөд нотлох баримтыг шинжлэн судалсан юм. Улмаар өнөөдөр үргэлжлэхээр завсарласан билээ.
Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулсан үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан байдаг. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр амь насаа алдсан.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдээд буй.
10:16 2022/06/09
Хохирогчийн өмгөөлөгч "Шүүгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйчлэлийг эс зөвшөөрөх, хохирогчийг шүүгдэгч нь санаатай хөнөөгөөгүй гэж мэтгэлцэх боловч шинжлэн судалсан нотлох баримтууд, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт, нэр бүхий есөн гэрчүүдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгч буй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Санаатай гэмт хэрэг мөн хэмээн өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа" гэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч "Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хоёр тэрбум 783 сая төгрөгийг төлж барагдуулсан. Хүний амь насыг үнэлж болохгүй. Тэгэхээр хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг баримтын хүрээнд төлсөн. Гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар үргэлжилнэ.
Хүүхдийн сургалтын төлбөр, сэтгэл санааны хохирол, гэм хорыг нэхэмжлэх эрхийг шүүхээс нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна" гэв.
11:52 2022/06/09
ВИДЕО:
Шүүх хуралдаанд шүүгдэгч эцсийн үгээ хэлж дууслаа. Иргэдийн төлөөлөгч нар шүүгдэгчийг гэм буруутай эсэх талаар санал хэлж байна.
Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх тул гэм буруугийн шүүх хуралдаан завсарлалаа. Зөвлөлдсөнөөр гэм буруутай эсэхийг шийднэ. Хэрэв шүүх гэм буруутайд тооцвол дараагийн үе шат болох эрүүгийн хариуцлагын хуралдаан үргэлжлэн явагдана. Эрүүгийн хариуцлагын хуралдаанаар талууд дүгнэлт гаргаж хэлэлцүүлэг явагдаж эцсийн шийдвэр гарах аж.
12:54 2022/06/09
Завсарлагын хугацаа дуусаж, шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр завсарлалаа.
13:20 2022/06/09
ВИДЕО:
Улсын яллагч Б.Хурц "Прокурорын зүгээс 19 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргаж байгаа. 19 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилго, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учирсан хохирол, хувийн байдал зэрэгт прокурорын зүгээс нийцэж байна гэж үзэж байгаа.
Баримтын хүрээнд хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй. Тиймээс анхны дүгнэлт дэх саналыг дэмжиж байна" гэдгийг хэлэв.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эцсийн шийдвэрийг гаргах юм.
13:57 2022/06/09
ШУУД ҮЗЭХ:
Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Шүүгч "Н.Түвшинбаярыг гэм буруутайд тооцож, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.Түвшинбаяр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт хоёр тэрбум төгрөгийг нөхөн төлсөн. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх боломжтой" гэлээ.
Үргэлжлүүлэн эрүүгийн хариуцлагын хуралдаан явагдаж байна. Шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй гэдгийг шүүгч дурдлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
