Биологи, математикийн шалгалтын үеэр 18 шалгуулагч гар утсаа авч орсон нь илэрч, дүн оноогоо хүчингүй болгуулжээ

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элсэлтийн Шалгалт зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулагдлаа.

Шалгалтын байранд гар утастайгаа орохыг хориглодог. Авч орсон тохиолдолд шалгалтын дүн оноог хүчингүй болгодог журамтай. 

Гэтэл шалгалтын анги танхимд гар утсаа нууцаар авч орох, ашиглахыг оролдсон үйлдэл гарсаар байгааг зохион байгуулагчид мэдээлэв. Тухайлбал биологи, математикийн шалгалтын үеэр 18 шалгуулагч гар утсаа авч орсон нь илэрч, дүн оноогоо хүчингүй болгуулжээ.