Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан маргааш үргэлжилнэ

Т.Саран, iKon.mn
2022 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:58 2022/06/08

Шүүх хуралдаан маргааш 09:30 цагт үргэлжлэн явагдахаар завсарлалаа.

18:03 2022/06/08

Шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалж байна. Нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулна. 

Үүний дараа мөрдөн шалгах ажиллагааны дүнг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шинжээчээс мэдүүлэг авах, нэмэлт шинжилгээ хийлгэж, улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт танилцуулан, шүүгдэгчийн эцсийн үг, төлөөлөгчийн саналыг сонсож, тогтоол гаргахаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөнөөр шүүхийн шийдвэр гарна гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заажээ. 

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно. 

14:25 2022/06/08

Түр завсарлагын хугацаа дуусаж, шүүх хуралдаан шүүхийн хэлэлцүүлгээр үргэлжлэн явагдаж байна.

13:32 2022/06/08

Уг шүүх хуралдаан 14:00 цаг хүртэл түр завсарлалаа. Шүүх хуралдаанд хохирогч талын ар гэр хүсэлт тавьж ажиглагчаар оролцож байгаа аж. 

10:47 2022/06/08

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Хохирогч талын хүсэлтээр шүүх хурлыг нээлттэй явуулж байна. 

Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуурсан үедээ өөрийн найз Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсны улмаас амь насаа алдсан харамсалтай явдал болсон.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.