ФОТО: Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрлэв
Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам-Даншиг наадмын хүчит бөхийн барилдаан Хүй долоон худагт хоёр өдрийн турш зохион байгуулагдлаа.
Улс, аймаг, цэрэг сумын цолтой 224 бөх барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Булган Хангай" дэвжээний бөх улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэв.
Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-119 анги, "Дүнжингарав" дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Булган" дэвжээний бөх улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын харцага Э.Ууганбаяр, улсын харцага М.Бэлгүтэй, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул нар үлдэв.
Даншиг наадмын түрүү бөх 30 сая төгрөг,үзүүр бөх 20 сая төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр 14 сая төгрөг, дунд шөвгийн бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн бай шагнал авлаа.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
