Н.Түвшинбаярын гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогч талд шилжүүлэхээр зөвшилцжээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа билээ.
Шүүх хуралдаан эхлэх үеэр түүний өмгөөлөгч Л.Данзанноров хохирогчийн зүгээс гаргасан хохирол зардлыг төлсөн баримтыг танилцууллаа.
Тэрбээр "363 сая төгрөгийг өмнөх төлсөн хохирол дээрээ нэмж төлсөн баримт байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зарим баримтыг гаргаж өгч байгаа. Цаашдын амьжиргаа гэр бүл, үр хүүхдэд нь хэрэг болох болов уу гэсэн үүднээс өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаар харилцан ярилцаж зөвшилцсөн. Энэ талаарх баримтуудыг гаргаж өгч байна" гэлээ.
Мэдээллийг TV5 телевизийн шууд дамжуулалтаас бэлтгэв.
Одоогоор шүүх хуралдаан шүүхийн хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
