ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Хуулийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо тав дахин буурсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн удирдах албан тушаалтнууд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэр иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт болон иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат өнөөдөр танилцуулав.

Иргэдээс сүүлийн гурван жилд нийт 40,604 гомдол ирүүлснээс 19,513 буюу 51 хувийг найман салбарын үйл ажиллагаатай холбоотой гомдол эзэлжээ. Тодруулбал, барилга байгууламж, эрүүл мэндийн салбар, гудамж, талбайн тохижилт, газрын харилцаа, инженерийн байгууламж, боловсролын салбар, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол хамгийн их ирдэг байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэд, хэдэн эерэг үр дүн гарчээ. Тухайлбал,

  • Хуулийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо 5 дахин буурсан;
  • Өдөрт нь багтаан хүлээн аваагүй, явцын тэмдэглэл хөтлөөгүй, өдөрт нь багтаан шилжүүлээгүй, буцаалтыг гурван хоногт хийгээгүй зэрэг зөрчлийн үзүүлэлт 2,892 буюу 33.6 хувиар буурсан;
  • Бүрэн барагдуулж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо 747 буюу 12 хувиар өссөн.
  • Тайлбар өгч, бүрэн барагдуулж шийдвэрлээгүй өргөдөл гомдлын тоо 448 буюу 32.6 хувиар буурсан байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг