Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингис Хаан" комик ном 10 жилийн дараа дахин хэвлэгдэж, уншигчдын гарт очихоор боллоо

Т.Саран, iKon.mn
2022 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Чингис хаан комик

"Чингис Хаан" комик ном 10 жилийн дараа дахин хэвлэгдэж, уншигчдын гарт очихоор боллоо. 

Уг ном нь нийт 20 цуврал бөгөөд "Монголын нууц товчоо"-ноос сэдэвлэн бүтээжээ. Ном болгон 105-120 өнгөт нүүртэй. 

2005 онд эхний дугаараа гаргасан цагаас хойш хүүхэд залуусын унших дуртай цуврал болж, олон жилийн турш уншигчдын хайр хүндэтгэлийг хүлээж үнэнч уншигчидтай болжээ.

Хүүхдүүдийн хувьд сонирхолт, адал явдалт комик төдийгүй Чингис хаан, Их Монгол улсын түүхийг сонирхолтой аргаар сурч мэдэх, ойлгох түүхээрээ бахархах зэрэг үр өгөөжтэй үнэ цэнэ бүхий давтагдашгүй цор ганц комик аж. 

"Мод хөтөлбөр"-тэй хамтран ажиллаж нэг ном нэг мод уриан дор уншигчдын худалдан авсан нэг ном тутамд мод тарихаар болсон байна.

Комик худалдан авснаар 

  • Түүхийн мэдлэг сайжирч
  • Мод тарьж байгальд хувь нэмрээ оруулах зэрэг ач холбогдолтой. 

Энэхүү номыг уншсанаар Чингис хааны амьдрал, түүний туулсан зовлон, бүтээсэн гавьяаг олж мэдэхээс гадна дэлхийг эзэлсэн баатарлаг үйлс, удирдагч хүний мөн чанар, чадварт суралцахын зэрэгцээ амьдралын их эрч хүч, итгэл найдвар, үнэт сургамжийг авах боломжтой. 

Уг номыг захиалах бол ЭНД дарж холбогдоно уу.