Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ.
Тавдугаар сарын 1-11-ний хооронд
Хэдийгээр Төв банкнаас зээл хэвийн олгогдож байгаа гэж буй ч арилжааны зарим банк иргэдээс зээлийн хүсэлт шинээр авахгүй байгаа юм.
Учир нь өмнөх оны материал хуримтлагдсантай холбоотой гэж тайлбарлаж буй.
Ипотекийн зээл ийм удаашралтай байгаа шалтгаан хаанаа байгааг судалж, МИК багцлах гээд удаагаад байна уу, эсвэл арилжааны банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан, зээл олгосон төслийнхөө байрыг худалдах гээд гацаагаад байна уу гэдгийг талууд нээлттэй хэлэлцэж, цаашид хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхийг Шадар сайд үүрэг болгосон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!