Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Оюу толгой ХХК-ийн татвар төлөлт

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын татварын алба 2020 оноос үйлчилгээндээ сегментийн бодлого нэвтрүүлсэн бөгөөд орлогоор нь том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн ангилалд хуваасан байдаг. 

Энэхүү ангилал тус бүрээс 10 шилдэг татвар төлөгчийг шалгаруулсан болохыг Татварын Ерөнхий газраас танилцуулсан билээ.

Тэгвэл том ангиллын шилдэг татвар төлөгч 10 компанийн долоо нь уул уурхай, хоёр нь банк санхүүгийн салбар бол нэг нь мэдээллийн технологийн салбар багтсан байна.

Том ангиллын шилдэг татвар төлөгч: 

1 Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
2 Оюутолгой ХХК
3 ХААН банк ХХК
4 Эрдэнэс тавантолгой ХК
5 Болдтөмөр ерөө гол ХХК
6 Голомт банк ХХК
7 Энержиресурс ХХК
8 Монголын Алт МАК ХХК
9 Монголросцветмет ХХК
10 Юнител ХХК 

Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргал "Ковидын үе том татвар төлөгчдөд нөлөөлөл үзүүлсэн. Манай улс уул уурхайгаас хамааралтай. Хил гааль хаагдахад уул уурхайн бүтээгдэхүүний гаралт эрс багассан бөгөөд энэ нь одоог хүртэл жигдрээгүй явна. Харин төмөр замаар зэсийн баяжмал гарах ажил харьцангуй тогтвортой явж байгаа учраас улсын төсөвт нөлөөлөл нь гайгүй байна.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тухайд 2021 онд улсын төсөвт 790 орчим тэрбум төгрөгийг төлснөөр том ангиллын шилдэг татвар төлөгч болсон. Нийт айл өрхүүдийн цахилгааны төлбөр нь тухайн компанийн ашгаас төлөгдсөн. Энэ нь татвар ногдох орлогоос хасагдах хуулийн зохицуулалт байхгүй. Сүүлийн жил гаруйн хугацаанд зэсийн үнэ өндөр байсан компани ашигтай ажиллах хүчин зүйл болсон. Манай ангилалд байгаа ААН-үүдийн хувьд нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарласан, хууль тогтоомжийн мөрдөлт сайн байдаг.

Оюутолгой ХХК-ийн тухайд байгуулсан гэрээнийхээ дагуу татвараа төлж яваа. Тус компани үндсэн тайлангаар тайлагнасан татвараас гадна, хяналтаар илрүүлсэн төлбөрөө улсын төсөвт 2020 онд бүрэн төлчихсөн" гэв.

Иймд дэлхийн хамгийн том, өндөр чанартай зэсийн ордын нэг болох Оюутолгой ХХК-ийн татвар төлөлтийн талаарх мэдээллийн инфографикаар харуулж байна.

2010-2021 оны нэгтгэсэн дүнгээр тус компани борлуулалтын орлогынхоо 20-35 хувийг татвар хураамжид төлсөөр иржээ. Мөн дотоодын ханган нийлүүлэгчдээр дамжуулан НӨАТ-т 1.9 их наяд төгрөг, АМНАТ-т 1.3 их наяд төгрөгийг тус тус төлсөн байна. Мөн 2021 онд нийт борлуулалтын орлогынхоо 35 хувийг улсад татвар, хураамж, төлбөр хэлбэрээр төлжээ.