Байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах зарчимтай “Зээл Эм Эн Платформ” -ын үүсгэн байгуулагдсаны 3 жилийн ой 2022.05.04-нд боллоо. Зээл.мн -ийн залуус үйл ажиллагаагаараа дамжуулан тогтвортой санхүү, ногоон шийдэл, байгаль орчинд ээлтэй технологийн шийдлүүдийг бий болгон нийгэмдээ үнэ цэн үүсгэх зүйлсэд хөрөнгө оруулалт хийх олон шинэ зүйлсийг хамтын хүчээр үүсгэх зорилготой. Бүрэн цахимжсан компанийн хувьд Монгол Улсын ногоон, тогтвортой хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ 3 жилийн ойн баяраараа “Ногоон болгоё” нэртэй эх дэлхийдээ ээлтэй амьдралд уриалах өдөрлөгийг зохион байгууллаа.
“Ногоон болгоё” өдөрлөг нь байгаль, эх дэлхийнхээ зүрхийг чагнан суудаг, түүнд сэтгэлээ чилээдэг, өдөр тутмын амьдралын дадал зуршлаа эко болгож өөрчилсөн, өөрчлөхийг хүсэж буй хүн бүрд зориулагдсан ба эдгээр хүмүүсийг төлөөлж “Ногоон” хэв маягийг дэлгэрүүлэгч байгууллагууд, хувь хүмүүсийг урьж оролцуулан, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.
Хэлэлцүүлэгт ТОС Холбоо - Хамтын ажиллагааны менежер Б.Билэгсайхан, Moileye- Гүйцэтгэх захирал - Б.Оюунхишиг, Хоггүй Монгол ТББ Үүсгэн байгуулагч - М.Бүжинлхам, AIREE Felt- Гүйцэтгэх захирал - М.Оюунгэрэл, Болгоё ТББ Үүсгэн байгуулагч - Т.Балжинням нар санхүүгийн боловсрол, финтекийн тухай, түүнчлэн дижитал хувьсал нь нийгэм болоод эх дэлхийд ямар эерэг нөлөөтэй болох талаар сэдвүүдийг дэвшүүлж эх дэлхийгээ хайрлах эко амьдралтай холбон нээлттэйгээр ярилцжээ.
Мөн тэр өдрийг чимж гэрэлтүүлсэн нэгэн зүйл нь ‘‘Ойм-ийн Ногоон Урлан’’, ‘‘Eco life’’, ‘’Open Mic Mongolia’’-ийн бяцхан урлагийн тоглолт байсан бөгөөд үүгээрээ дамжуулан ‘’Яагаад ногоон байх ёстой вэ?’’ гэсэн мессэжийг өдөрлөгт ирсэн 500 гаруй залуучууд, цахим орчны контентоороо 40 мянга гаруй залуучуудыг эко амьдралын хэв маяг руу хөтөлж чадсан томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.
Тэд “Ногоон болгоё” өдөрлөгөөрөө нийгэмдээ, хүрээлэн буй орчиндоо цахим шийдлээр үнэ цэн үүсгэхийг зорьж ажилласан 3 жилийнхээ үр дүнг ирсэн зочид, харилцагч, хамтрагч байгууллагууддаа зөвхөн тайлагнахыг хүссэнгүй. “Нийгэм рүү чиглэсэн эерэг бас утга учиртай зүйлд уриалахын төлөө байсан юм шүү” гэдгээ 4 цагийн турш үргэлжилсэн арга хэмжээгээрээ мөн илэрхийлж харууллаа.
Мөн цаашлаад тэд:
зэргээр платформоо өргөжүүлэхээр зорьж буй тухайгаа тус арга хэмжээнд дурдаад, дээрх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж ажиллахад баг бүрэлдэхүүн бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлж байв. Ийнхүү харилцагч компаниудын хамтын ажиллагааны үр дүнд хэн бүхэн санхүүгийн бүхий л үйлчилгээг технологийн шийдлээр хялбар аргаар, хурдан шуурхай авч болоход ойрхон байна. Тэд шийдлүүдээ зөвхөн технологийн тусламжтайгаар иргэддээ бодит хэрэгцээ болгож өгч буй бөгөөд цаашид ч өгсөөр байх нь бүрэн цахимжсан Зээл Эм Эн Платформын хамгийн том онцлог билээ.
Ташрамд дурдахад, Зээл Эм Эн Платформ ХХК нь Монголын анхны Блокчейн технологид суурилсан Peer-to-Peer (P2P) зээлийн үйлчилгээтэй платформ ба тэдний бүтээсэн P2P платформ нь 3 жилийн хугацаанд нийт 265 мянган харилцагчидтай болж, цахим гэрээгээр баталгаажуулсан нийт 21 тэрбум төгрөгийн зээл олголтыг хийж амжжээ.