ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Юнителийн шинэчлэлтийг сонжсон нь

ikon.mn
2022 оны 5 сарын 4
Сурталчилгаа

Юнител групп уриа үгээ шинэчилж, ХАМТДАА ТҮРҮҮЛЖ АЛХАНА болгожээ. Түүнчлэн ногоон өнгөө илүү тодруулж, логогоо өмнөхөөсөө энгийн, минимал болгосон байна. Гэвч энэ бүхэн зөвхөн бидний нүдэнд ил харагдах зүйлс. Үүний цаана тэдний философи, үзэл баримтлал, зарчим, үнэт зүйлс дагаад шинэчлэгдсэн нь лавтай.

зураг
 

Өөрсдийн шинэчлэлээ илэрхийлээд буй ХАМТДАА ТҮРҮҮЛЖ АЛХАНА кампанит ажлаас нь харахад их хотын эрч хүчтэй залуусыг 3D дүрүүдээр төлөөлүүлсэн нь дижитал ертөнцийн дараагийн үеийг зөгнөсөн үү гэлтэй. Харин тэдний дунд тодорч харагдах ногоон бөмбөлгүүд нь байгаль, эх дэлхий, зогсолтгүй эргэх хүч, арга билгийн ухааныг санагдуулав. Ямартай ч энэ талаараа тэд өөрсдийн хуудсандаа юу гэж мэдээлснийг хүргэе.

“Юнител групп үүссэн цагаасаа өнөөдрийг хүртэл хэрэглэгч, хамтрагч та нартайгаа 15 жилийг ХАМТДАА бүтээлээ. Энэ хугацаанд бид харилцаа холбоо, технологийн салбарын шинэ, трэнд бүтээгдэхүүн үйлчилгээ, хамгийн гоё урамшууллуудыг хамгийн түрүүнд хүргэхээр “Түрүүлж алхана” уриатайгаар ажиллаж ирсэн. Тэгвэл одооноос энэ үг “ХАМТДАА ТҮРҮҮЛЖ АЛХАНА” болж байна.

Энэ бол шинэчлэлт. Үүний цаана, үргэлж асаалттай, бүрэн холбогдсон сүлжээгээр монгол хүн бүрийн дижитал хэрэглээг хэзээ ч тасалдуулахгүй байх бидний зорилго оршиж байгаа. Нөгөөтээгүүр, энэ үнэ цэнтэй зүйлийн нэг тал нь мэдээж хэрэг Юнителийн гэх тодотголтой хэрэглэгч, хамтрагч та бүхэн учраас бүгдээрээ технологийн хөгжлөөр амьдралыг илүү амар, энгийн, аз жаргалтай болгохын төлөө хамтдаа түрүүлж алхацгаая.

Ногоон гэр бүл болсон бидний хувьд, нийгэм, байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь нэн чухал хэвээр. Энэ ч утгаараа, бидний ногоон өнгө, лого ирээдүй рүү чиглэж, илүү тод гэрэлтэх болсныг та нар маань анзаарсан байх. Угаас өнөөгийн дижитал ертөнцөд дэлхий нийтээрээ зөвхөн байгууллага гэлтгүй хүн бүр байгалиа хайрлаж, нийгэмдээ сайн сайхныг түгээж, тойргоо гэрэлтүүлж амьдрахын төлөө л зорьж байгаа шүү дээ. Тиймээс бид ч бас энэ үүрэг хариуцлагаа өдөр тутмын ажилдаа шингээж, бүх зүйлд хамгийн сайнаараа, хамгийн сайхныг түгээж ажиллах болно. Үүнд хэрэглэгч, хамтрагч та нарын минь оролцоо, хамтын үнэ цэн үргэлж шингэх юм шүү.”

Эндээс харахад дэвшүүлсэн таамаг маань нэг их зөрөхгүй санагдав. Тэдний шинэчлэлтийн гол мессэж нь илүү энгийн, хялбар, цэгцтэй, бүгдээрээ хамтдаа, ил тод, шулуун шударга, байгаль, нийгэмдээ ээлтэй байж, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж ХАМТДАА ТҮРҮҮЛЖ АЛХАЯ гэсэн л санаа аж. Хэрэв энэ зөв бол тэд хэрэглэгчдийнхээ амьдралд илүү ойртоод иржээ.

Өдгөө олон улсад бизнесийн чухал үзүүлэлт болсон ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлыг энд дурдмаар санагдаж байна. Яагаад гэвэл, Юнител групп дотоодын томоохон компанийн хувьд өнөөдрийг хүртэл нийгэмдээ эерэг нөлөөлөлтэй олон ажлуудыг хэрэгжүүлж ирснийг бид тоочих шаардлагагүй мэднэ. Тэгвэл энэ бүхнийгээ цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь хамгийн үнэт зүйлээ хадгалсаар буйг нь харууллаа.

Энэ л өөрөө ESG буюу товчхондоо, аливаа компани нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа өдөр тутмын ажилдаа хэрхэн шингээж чадсан, түүгээрээ нийгэмдээ ямар үнэ цэнийг өгч чадах тухай хэлээд байгаа юм шүү дээ.

Тэдний лого дараах байдлаар шинэчлэгдсэн юм.

зураг
 

Өнгө

Өмнө нь шар суурьтай ногоон байсан бол одоо илүү тод, асаж гэрэлтсэн, байгалийн өнгийг санагдуулам, ирээдүй рүү чиглэсэн санагдав.  

Бичиглэл

Брэндийн нэрийг илүү томоор бас хар өнгөөр бичсэн нь уншихад хялбар, амархан тогтоогдохуйц, цэгцтэй болсон байна.

Уриа үг

Өмнөх логонуудад уриа үгээ оруулж, хамтад нь авч явдаг байсан бол энэ удаа “ХАМТДАА ТҮРҮҮЛЖ АЛХАНА” уриа үгээ оруулахгүйгээр, агуулгаараа харуулахыг илүүд үзжээ.



Юнителийн шинэчлэлтийг хэд хоног ажигласны эцэст төрсөн сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ хүртэл ХАМТДАА байсан уншигч та ч бас тэдний шинэчлэлт, өнгө төрхийн тухай үзэл бодлоо хуваалцаарай.