ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимасагийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гадаад Харилцааны Яам

Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса тавдугаар сарын 1-2-нд манай улсад албан ёсны айлчлал хийлээ.  

Өнөөдөр түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв. Энэхүү айлчлал нь “Гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг