Нийслэлийн Замын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийсэн.
Энэ үеэр тус газрын орлогч дарга Г.Баттогтох авто замын хурд сааруулагчийн стандартын талаарх сэтгүүлчийн асуултад хариулав.
Тэрбээр "Замынхаа ангиллаас хамаараад өөр өөр сааруулагч тавьдаг. Хурд сааруулагч тавих шаардлагагүй зам ч бий. Жишээ нь, Яармагийн замд хурд сааруулагч тавих боломжгүй. Учир нь тэнд тавих дүрэм байхгүй.
Нэг эгнээтэй, хоёр урсгалтай гэхчлэн замын хурд сааруулагч бүгд өөр байгаа. Хүсвэл стандартыг нь нарийвчлан судлах боломжтой. Голчлон гарцын ойролцоо хурд сааруулагч байршуулдаг" гэсэн юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|