16:14 2022/04/22
Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
12:28 2022/04/22
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хэмнэлтийн тухай хуульд төрийн албан хаагчийн нэг удаагийн урамшууллыг цалингийн доод хэмжээнээс нь тогтооно гэсэн байна. УИХ албан тушаалын цалингийн доод хэмжээг тогтоосон зүйл байхгүй. Огт байхгүй заалтыг хуульд оруулж ирээд байна.
Мөн цэцэрлэгийн хүртээмжийг ялгамжтай байдлаар оруулж ирж байна. 69 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн. Гэхдээ тэдгээр хүүхдийн 32 мянга нь хөдөө байгаа. Хөдөөний хүүхдүүдийг яаж цэцэрлэгт хамтруулах вэ.
Нийгмийн даатгалын шимтгэлийг зөв зүйл гэж харахгүй байна. Ажилтныг биш ажил олгогчийг дэмжсэн бол зөв зүйл болох байсан болов уу.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоол гарсан. Түүнээсээ гүйцэтгэл дээр суурилсан урамшууллыг олгоно гэдэг зохицуулалт орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн хэмнэлтийн хуульд урамшуулал олгоход үндсэн цалингаас тооцсоноос илүү урамшуулал олгож болохгүй гэдэг санаа юм.
Хоёр дахь асуултын хувьд, төсвөөс буцаалт нь олгогдоно. Энэхүү буцаалтыг олгож байгаа нь бага цалин, орлоготой иргэдэд чиглэсэн богино хугацааны арга хэмжээ юм.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Хүүхдийг хот, хөдөөгөөр нь ялгаагүй. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 72,693 хүүхдийн 38 мянга нь хотод, хөдөөд 34 мянган хүүхэд байна. 34 мянган хүүхдийн 20 мянга нь малчдын хүүхэд. Хувилбарт сургалтаар цэцэрлэгийн боловсрол авдаг гэсэн үг.
Энэ удаагийн авч байгаа арга хэмжээ нь хамраг сургах тойрог дээр цэцэрлэгийн багтаамжийг 100 хувь ашиглахын тулд байж болох бүх хувилбарыг төрөөс дэмжье гэж байгаа юм.
Гэхдээ хүүхэд чинь хоёр настай бол дансанд чинь мөнгө хийнэ гэсэн үг биш. Эхлээд хамран сургах тойрогт байгаа төрийн цэцэрлэгийг санал болгоно. Багтаамж нь байхгүй бол хувийн цэцэрлэгт хувьсах зардлыг нь олгоно. Гуравдугаарт, хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ. Дөрөвдүгээрт, байгууллагын цэцэрлэгийг дэмжинэ.
Багтаамж нь байгаад тухайн цэцэрлэгт хүүхдээ өгөхгүй байгаа эцэг эхчүүдэд хувьсах зардлыг нь өгөхгүй. Энэ бол халамж биш. Асуудал зөвхөн хоёр настнууд дээр л байгаа. 3-5 настнуудын цэцэрлэгт хамрагдалт 80 хувьтай байгаа.
11:50 2022/04/22
Үргэлжлүүлэн төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
11:32 2022/04/22
Нийт 135 хуулийн төслийг эцэслэн батлав. Үүнд:
10:04 2022/04/22
УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэнэ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|