Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 2021 онд ой, хээрийн 65 түймэр бүртгэгдэж, өмнөх жилээсээ 2.3 дахин буурчээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 онд улсын хэмжээнд 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.

Энэ нь өмнөх оноос 2.3 дахин буурсан үзүүлэлт болж байна. Түүнчлэн энэ нь сүүлийн 12 жил дэх хамгийн бага тохиолдол болсныг Үндэсний Статистикийн Хорооноос өгсөн мэдээллээс харж болохоор байгаа юм. 

Харин энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 11 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ.

Иргэд та бүхэн хуурайшилт ихтэй /түймрийн аюултай үе/ хавар, намрын улиралд ой, хээр ил гал түлэх, чүдэнз асаах, тамхи татахаас татгалзаж, цог нурам хаяхгүй байхыг анхааруулж байна.

зураг
 
“Түймрийн аюултай үе” гэдэг нь тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

 

Эх сурвалж: ҮСХ