Самбалхүндэв буюу 70 давхарын оршуулгын газрыг хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн болгох төрийн шийдвэр гарсны дагуу тус газарт оршоосон дээдэс лам нар тэргүүтэй насан өөд бологсдын шарилыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 14-ний Пүрэв гарагт, Билгийн тооллын хаврын адаг хөх луу сарын шинийн 13-ны хотол чуулган өлзий дэмбэрэл билэгт сайн өдөр эхлэх гэж байна.
Уг үйл ажиллагаатай холбогдуулан МБШТ Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд болон нийслэл хотын хүрээ хийдүүдийн лам нар 09:40 – 13:10 минутын хооронд лхогтой гүнриг, 14:00 – 16:00 цагийн хооронд лүйжин ерөөл хурах хурал номын үйл ажиллагаа болно.
Сүсэгтэн олон, хэвлэл мэдээллийн байгууллага та бүхнийг хүрэлцэн ирэхийг айлтгаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.sambalkhundev.mn сайт болон 72100101 утсаар авна уу!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|