ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархан-Уул аймагт баригдаж буй 2,200 хүний суудалтай спорт цогцолборын тохижилтыг энэ онд дуусгана"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Биеийн тамир, спортын улсын хороо

Дархан-Уул аймагт баригдаж буй 2,200 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилгын ажлын явцыг эрчимжүүлэхээр захиалагч тал болох Биеийн тамир, спортын улсын хороо, хяналт тавихаар Барилгын хөгжлийн төвөөс ажлын хэсэг гарч, тус аймагт ажиллажээ.

Тус барилгын ажлыг “Нэмбар” ХХК 2011 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд хүлээлгэн өгөх хугацаа нь 2020 он юм. Барилгын ажил удааширсан шалтгаанаа 2013 онд царцаагдсан, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хилийн хорио болон хөл хорионоос болж хугацаа алдсан, барилгын материалын үнэ өсөж хомсдол үүсэж, тээвэрлэлт удааширсан хэмээн гүйцэтгэгчийн зүгээс тайлбарлажээ
зураг
 
Биеийн тамир, спортын улсын хороо

Харин захиалагч талаас барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд ажиллах хүчийг нэмэгдүүлж, тайлан мэдээллээ тогтмол өгч байх үүрэг өгөв. Барилгын ажлын явц 80 гаруй хувьтай өрнөж байгаа бөгөөд энэ ондоо багтаан дотор болон гадна засал, галын систем, гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг хийж дуусгана гэв.

Цаашид уг барилга байгууламжийн өдөр тутмын хяналтыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас тавих юм байна. Энэхүү цогцолбор нь бүс нутгийн болон олон улсын түвшний спорт, соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахад шаардлага хангасан байгууламж болох аж.

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг