Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллалаа

ikon.mn
2022 оны 3 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа Ховд аймагт үргэлжиллээ. Сонгуульд нэр дэвшигчид бодлого мөрийн хөтөлбөрөө баруун бүсийн хөгжлийн тулгуур нутгийн иргэд, дэмжигчдэд танилцуулсан байна.

Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв Ховд аймаг бол Ардчилсан хувьсгалын салхи монгол оронд анх сэвэлзсэн нутаг билээ. Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч Галдан бошигт хааны өлгий энэ нутагт 1989 оны 12 сарын 7-нд анхны ардчилсан хувьсгалын жагсаалыг өрнүүлснээр монгол улсад ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл энэ удаад дахин ардчиллын тугийг мандуулан тус намын даргад өрсөлдөж буй хоёр нэр дэвшигч ардчиллыг дэмжигч гишүүдтэйгээ уулзлаа. Уулзалтын эхэнд Галдан бошигт хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм. 

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга уулзалтыг эхлүүлэн мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Түүний хувьд гурван зүйлийг чухалчилж байгаа үүнд тамга тэмдгийн асуудлыг шийдэх, эв нэгдлийг эрхэмлэх, ирэх сонгуульд ялалт байгуулах төлөвлөгөө боловсруулснаа танилцууллаа.

Нэр дэвшигч Ж.Батсуурь Ардчилсан намын өнөөгийн нөхцөл байдал, өнгөрсөн сонгуулиудад ялагдсан шалтгааныг олж тогтоох нь намын ирээдүйд хэрэгтэйг хэлээд мөрийн хөтөлбөртөө дөрвөн зүйлийг чухалчлан авч үзэж байгаа. Эв нэгдлийг бий болгож ялдаг нам, улс төрийн хүчирхэг хүчнийг бий болгоно мөн цаашлаад ирэх сонгуулиудад ялалтын буухиаг таслахгүй байх бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Мөн тэрээр намын доторх фракцын зөрчилдөөнийг арилгахын тулд намын даргын сунгааг зогсоох дүрмийн өөрчлөлт оруулахаа хэлж байна. Энэ тал дээр хоёр нэр дэвшигч ижил байр суурьтай байгаа юм.

Ардчиллын салхи анх татуулсан Ховдын хязгаар нутагт 91 багаас 60 гаруй хувьд нь АН ялалт байгуулж байна. Ховд аймгийн хувьд баруун бүсийн хөгжлийн тулгуур нутаг юм. Мөн Ховд аймаг 93 мянган хүн хүн амтай 10 гаруй ястан энэ нутагт байдгаараа Монгол угсаатны түүх уламжлалыг хадгалсан аймаг юм.

Олон ястны өлгий Ховд аймгийн аж ахуйч хөдөлмөрч иргэд ардчиллын буухиаг дэмжихээ хэлж байлаа. Орон нутагт ч ардчилсан нам эв нэгдэлтэй нэгэн цул байгаа нь дан ганц Ховд аймгаас ч бус нийт Монгол улс даяар харагдаж байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: АН-ын Дотоод сонгуулийн хороо