ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

FACTCHECK: Оросоос Монголд ногдуулдаг татварын хэмжээ

ikon.mn
2022 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг тавьж буйтай холбоотойгоор цахим сүлжээнд “Орос Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай адил байж”, “Оростой хийж буй худалдаа экспортын 1.3%, сүүлийн 20, 30-н жилийн гадаад худалдааны нийт алдагдал бараг ДНБ-тэй тэнцэнэ”, “Канад Орос, Беларусийн бараанд 35% ийн татвар нэмсэн нь Оросоос манайд ногдуулдаг татвараас даруй 2 дахин бага” гэх мэт постууд олноор тарсан.

Энэ агуулгыг нягталж өгөх хүсэлт уншигчдаас ирснийг Factcheck.mn нягталсныг хүргэж байна. 

Factcheck:

Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад 2011 онд 96 сая долларын экспорт хийсэн нь 1995 оноос хойших хамгийн өндөр дүнд тооцогдож байна. 2008 оноос хойш буюу 2009, 2016 онуудыг эс тооцвол импорт 1 тэрбум ам.доллар давж иржээ. 

Монгол Улс 1990 оноос хойш 2020 он хүртэлх 30 жилд ОХУ-тай нийт 25.9 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 23 тэрбум буюу 89% нь импорт байна. Тус улсаас импортоор авч байгаа шатахуунд жилд тэрбум гаруй ам.доллар зарцуулж байна. Харин экспорт дунджаар нийт гадаад худалдааны 11 хувийг эзэлж байна.

2020 онд л гэхэд 1.5 тэрбум долларын худалдаа хийж, 1.4 тэрбум долларын алдагдал хүлээжээ. Тухайн жилд Монгол Улсын ОХУ-д хийсэн экспорт худалдааны 3.9 хувийг эзэлжээ. 

(сая ам.доллар) 1990-2020 он
ОХУ-тай хийсэн гадаа худалдаа 25877.4
Экспорт 2860.3
Импорт 23015.7
Алдагдал 20155.4

Энэ 30 жилд ОХУ-тай хийсэн гадаад худалдааны алдагдал 20 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. 

ОХУ дангаараа Монгол Улсад татвар ногдуулдаггүй, өөрөөр хэлбэл, Монгол Улс ОХУ-д бараа бүтээгдэхүүн экспортлоход Евразийн гаалийн бүсэд нэвтэрч байна гэсэн үг.

ОХУ, Казахстан, Беларусийн төрийн тэргүүн нар 2014 оны тавдугаар сарын 29-нд Алма-Атад уулзахдаа хуучин гаалийн холбоог өргөтгөх замаар Евразийн эдийн засгийн холбоог байгуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд Армен, Киргиз улсууд 2015 онд нэгдсэн бөгөөд Монгол Улс 2015 оноос Евразийн комисстой хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна.

Үүнээс гадна Евразийн эдийн засгийн холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад үйлчилдэг тарифын хөнгөлөлт буюу GSP хөнгөлөлтийн тарифыг манай улсад олгодог. Монгол Улс хөгжиж буй орон гэдгээрээ нэн тааламжтай тарифыг ашиглах бөгөөд үүнээс 25 хувийн хөнгөлөлт эдэлдэг байна.

ОХУ-д буюу Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф нь Монгол Улсаас экспортлох бүтээгдэхүүн бүрд ялгавартай байна. Үүн дээр НӨАТ нь 20 хувь байдаг ба үүнийг тухайн худалдан авагч төлдөг.

Тиймээс Монгол Улс ОХУ-д хамгийн түгээмэл экспортолдог зарим бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг тооцож үзье.   

  • Адууны хөлдөөсөн махыг ОХУ-д экспортлоход ЕАЭЗХ-ны гаалийн тарифын дагуу 15%-ийн татвартай. Энэ бүтээгдэхүүн нь GSP-ийн жагсаалтад орсон тул дээрх 25%-ийн хөнгөлөлт тооцогддог тул нийт төлөх татвар 11.5% болж буурдаг байна.
  • Жонш, зэсийн баяжмал зэрэг нь GSP-ийн жагсаалтад хамаардаггүй. Харин ЕАЭЗХ-нд гаргах татвар нь зэсийнх 3% бол жоншных 10% байна.
  • Хонины ноос болон нэхмэл даавуун бүтээгдэхүүнүүдийн татвар 3-10% байдаг ба GSP-ийн хөнгөлөлт тооцогдохоор 2.25-8.7% болж буурдаг байна.
  • Хивсэнд ногдуулах татварыг м2 тутамд 0.25 евро гэж тооцдог бол 80 градусаас доош агуулгатай архи, согтууруулах ундааны литр тутамд 1.5 еврогийн татварыг ногдуулдаг байна.

ОХУ-ын хэрэгжүүлдэг, Евразийн эдийн засгийн холбооны татварын энэхүү систем нь бусад улсад ч ижил мөрдөгддөг болохыг эдийн засагч Д.Адьяасүрэн тайлбарлалаа.

Энэ мэтчилэн 10 мянга орчим бүтээгдэхүүн тус бүрийн тарифын хувь хэмжээ ялгаатай ажээ.

Иймд дээрх мэдээлэл нь дэгсдүүлсэн, ТАШАА мэдээлэл байна.

 

Эх сурвалж: Factcheck.mn

 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ТЭНЭГЛЭЛ
34
Зураг
ХАХА
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
80 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.200] 2022/3/20
Өөрөөс бус, бусдаас шалтаг хайж Оростой монголчуудыг хагаралдуулж муудалцуулах гэсэн бүлэг энд яг боож үхлээ. Үнэн юм сонсоод үхлээ.ккк.
1 | 7 Хариулах
Зочин [59.153.112.200] 2022/3/20
Ikon-ы уншигчид бүүр өвчилчихжээ. Та нар үтээгдэхүүнээрээ эхлээд монголоо хангачих л даа. Хахсан бүтээгдэхүүн юу байгаа юм? Үнэндээ энд нэг ч бизнес хийдэг хүн байхгүй л дээ.
0 | 0 Хариулах
Dok [202.126.88.147] 2022/3/19
Yas jagaal 45%gej shaagaal baisan
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.75] 2022/3/19
Энэ байгууллага улс төржсөн байгууллага эдний тоо баримтанд би лав итгэдэггүй. МАНгар байгууллага
2 | 0 Хариулах
Үнэн [202.55.188.40] 2022/3/18
Орос Хятад хоёр суларсан үед л Монголд боломж гардаг түүхтэй шүү! Хоёулаа задраасай билээ
4 | 1 Хариулах
Зочин [59.153.112.200] 2022/3/20
Хэзээ тэр вэ? Өөрсдөө эндээ учраа олоогүй байж, хоёр тийшээ хов хов гэцгээнэ. Ёстой л "саваагүй нохой саранд хуцна" гэдэг нь энэ байх даа.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.9] 2022/3/18
Oros geheesee iluu hoer horshtoigoo hel amaa olood zohitsuulah estoi zasgiin l hiih ajil shuu.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.121] 2022/3/18
Ядаж 1 оймс гаргах гээд үз 66 хувийн татвар нэхнэ
6 | 0 Хариулах
Зочин [59.153.112.200] 2022/3/20
Гаднаас оймс оруулахаа больчихвол монголоо дэмжсэн болно. Монголынх нь засаг дэмжихгүй байхад оросууд манай оймсоор яах юм ер нь. Эхлээд энэ засагтаа уурла л даа.
0 | 0 Хариулах
фааак чикинг [66.181.179.128] 2022/3/18
сайхан ш.а.а.х юм аа үхсэн элэнцгийн фаактчез харин фаак чизн л бна
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.54] 2022/3/18
Шаалдаа фаактчээкийнхэн өөрсдөө хэдэн бараа аваад гаргах гээд үзээчээ
2 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2022/3/18
Орос задраасай. Орос мияраасай.
6 | 2 Хариулах
ккк [66.181.179.137] 2022/3/18
чи гамингийн үр сад бололтой
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.33] 2022/3/18
Үргэлжийн мөнхөд дээрэлхүүлж байгаагаа цайруулах өмөөрөх юмаа олж дээ чаос
3 | 1 Хариулах
Зочин [59.153.112.200] 2022/3/20
Би танай энэ юмаар яах вэ дээ гэхээр дээрэлхсэн болдог айн? Манайх харин хятадаас ирдэг бараанд өндөр татвар тавьж дотоодын үйлдвэрээ босгох ёстой юм. Орост ердөө хамаа байхгүй.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.107.101] 2022/3/18
БАС ҮЛЭЭНЭ ГЭДЭГИЙГ ИЧИХГҮЙ ШААЖЭЭ. ПУТЛЕРТ ӨЧҮҮХЭН МОНГОЛЫН ГАНЦ САЙТЫГ ӨӨРИЙХӨӨ PR ийн ХЭРЭГСЭЛ БОЛГОХОД АСУУДАЛГҮЙЛДЭЭ [хориотой үг]
2 | 0 Хариулах
Mongol huu [192.82.84.163] 2022/3/18
Orsuud alga boloosoi. Olon jil deerlehej bn shde
3 | 1 Хариулах
Зочин [59.153.112.200] 2022/3/20
Яаж? ккк. Тархиа угаалгажээ хөгшөөн.
1 | 1 Хариулах
Чука [66.181.161.15] 2022/3/18
Тэгээд орос хятад хоёрын хараат бус яаж сайхан амьдрах боломж байн вэ? Өөрсдөө л ажил хийж баялаг бүтээ. Дотоодын шуналтангууд хулгайчуудтай тэмц битгий намчирхаж туйлшир.
1 | 0 Хариулах
Чука [66.181.161.15] 2022/3/18
Тийм байлгүйдээ.
2 | 3 Хариулах
Зочин [124.158.70.137] 2022/3/18
худлаа шаа
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.174] 2022/3/18
NATO-ын гишүүн орнууд руу явсан монголчууд хэдхэн жил ажиллаад насан турш идэх хоолоо олоод, соёлжоод, эрдэм сураад, юм үзэж нүд тайлаад, соёлжоод ирдэг. Орос руу явсан монголчууд дээрэмдүүлээд, зодуулаад, хулхидуулаад, үхчихгүй бол архичин, хулгайч болоод ирдэг. НАТО-ын гишүүн орон аюултай юу, оросууд аюултай юу гэдгийг эргэн тойрныхоо ийм жишээн дээрээс харж болно оо.
14 | 3 Хариулах
иргэн [64.119.27.97] 2022/3/17
Евразийн гаалийн бүс гэдэг чинь Оросыг дагагч хэдэн л улсууд. Беларусь, Казахстан, Армен, Киргиз. Судалж өмөөрөх шалтаг хайж байгаа бол зүгээр Хятад, Монгол 2-оос ижил татвар авдаг уу гэдгийг л үзэх хэрэгтэй.
11 | 0 Хариулах
Зочин [64.119.23.224] 2022/3/17
Галзуу хүний өдрийн тэмдэглэд
8 | 0 Хариулах
Зочин [103.57.92.199] 2022/3/17
Худал мэдээ
7 | 0 Хариулах
FT [66.181.168.8] 2022/3/17
FACTCHECK чинь ийм новшийн худлаа юм бичдэг байсан юм бий
4 | 1 Хариулах
Copy [202.55.188.46] 2022/3/17
Өнөөдрийн ОХУ -н Монголд явуулж байгаа бодлого бол арай дэндүү шүү. Дэлхийд байхгүй өндөр үнээр цахилгаан эрчим хүч зарна. Манайх өөрсдөө ТЭЦ-5, УЦС ч барих эрх байхгүй, уран ч олборлож дэлхийд зарах эрх байхгүй. Төмөр замаараа ч 100 хувь дотоодын тээврээ хийж чадахгүй, Төмөр зам ч тавьж чадахгүй. Бүх зүйл Оросоос хараат болчихсон. Путин нь ерөнхийлөгчийг маань дуудаж байгаад загнаад явуулдаг. Өнөөдрийн ОХУ бол таний хүндлээд байдаг ЗХУ бол биш болсон. Өнөөдөр Монгол улс ОХУ н өөдөөс юм хэлж чадахгүй байна.
21 | 0 Хариулах
Зочин [192.82.80.221] 2022/3/18
Thh orosuudiig uhen hatna demjeed baidag humuus bugd dulii sohor humuus baidag biz
4 | 0 Хариулах
Слава Украйне [192.82.73.194] 2022/3/17
дэлхийн орнуудад 35% тулгавал худалдааны дайн харин 60 %татвар тулгавал тухайн улсад дайн зарласанд тооцдог Гэтэл Путиний фашистууд Монголд дунджаар 60 % татвар тулгаж дээрэмддэг Үр дүнд жил бүр Монголын худалдааны хохирол 1 тэрбум доллар хүлээдэг Ийм бодит үнэнийг бичихгүй орос ахаа өмөөрөөд далийчихийн
16 | 1 Хариулах
Зочин [192.82.70.15] 2022/3/21
Манай улс угаасаа л Оросын атганд бдг. Дээгүүрээ ч доогуураа ч. Тийм болоод л энэ хөлсний сайт нь ийм юм бичиж бхгүй юу. Юун ах дүү. Ядаж бхад цаад Оросууд нь өөрсдийг нь собакаасаа дор үздэгийг мэдэхгүй л өмөөрөх юм даа соц үеийн эргүү иддакууд.
0 | 0 Хариулах
Hungululttei zorchigch [103.26.195.110] 2022/3/17
tanar turshaad uzeerei zugeer heden nooluuran tsamts avaad ochood 20% tatvar tuluud oruulay geed orosiin gaaliinhan salaavch am ruu chin chiheed hamag tsamtsiig chin huraaj avaad deer n torguuli bicheed torguulia tuluhgui bol yavuulahgui horino
10 | 0 Хариулах
Зочин [202.126.90.31] 2022/3/17
Шаагаарай
1 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2022/3/17
овоо юмуу гэсэн чинь фактчэк тархи угаагч байжээ
5 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2022/3/17
жилийн тэрбум долларын худалдааны алдагдал тэгээд юу юм. экспортын тариф бас. тэнэгтээчээ
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.42] 2022/3/17
Монголд 899 мянган төг байдаг 3х4 хивс Москвад 4сая 160 мянган төг-ийн үнэтэй байна. Зөвхөн эндээс л татвар ямар өндөр байдгийг харж болно.
4 | 0 Хариулах
Зочин [64.119.16.11] 2022/3/17
Orosiin elchin said ni hurtel ta nar Shanhain baiguulgad elsvel tatvaraa buuruulna gej baisan .
7 | 1 Хариулах
Зочин [150.129.140.222] 2022/3/17
За нөгөө Оросын троллууд хаана байна? Ажлаа хий л дээ, энд чинь алуулж байна ш дээ
4 | 0 Хариулах
BOYCOTT RUSSIA!!! [202.55.188.46] 2022/3/17
BOYCOTT RUSSIA!!!
6 | 1 Хариулах
Зочин [27.123.213.66] 2022/3/17
Оросын бойкотлоод яах уу. Явган таваргаач тэгээд
0 | 1 Хариулах
Не надо врать дядя Володя [66.181.161.3] 2022/3/17
Оросууд өөрсдөө Сталин шиг балиар яргачны гарт байх нь гоё таашаал өгдөг сонин сэтгэхүйтэй ард түмэн!!!! Өөрсдөө эдэлж хэрэглэж үр шимийг нь хүртдэггүй байгалын баялаг, шударга бус авилгал гэмт хэрэг цэцэглээд л байхад инээгээл алга ташаал дуу дуулаад сууж байна. Путин эрх мэдэл агуу ихийн хийрхэл хий өвчинд автсан. Шүүмжлэлт сэтгэхүй нь үгүй болсон!!!!! Олон сая хүний хувь заяагаар тоглосон нүгэлтэн
13 | 1 Хариулах
Не надо врать дядя Володя [66.181.161.3] 2022/3/17
Za ingej hudal aashij bolkuie!!!!!!! Yagaad Ulaan uudeer humuus mah tushenk, oyomol noos nooluur davharlaad yavaad bdiiin? Tr GSP+ chin Europiin holboonii hungulultiiin system!!!!!!!!!!! Huuchin ЗХУ-ын Хамтын нөхөрлөлын улсууд нь л тэр Гаалийн нэгдсэн системтэй манайх тэрэнд нь ороогүй!!!!! Орвол бусад зээл тусламжааа авч чадахгүй!!!!! 1990 оноос хойш Орос манайхыг турж үхэхийг нь хараад сууж байгаан ккк азаар буурлын буянаар мал аж ахуй, байгалын баялагтайдаа өдий дайтай турж үхэхгүй голооо зоогоод амьдарч явна!!!!! Иргэд нь өөр улс оронд цагаачлаад хар бор хөдөлмөр хийгээд янз янзаар амь зуух гэж үзэж тарж үсэрч наалдаж байна даа Володя ахаа!!!! Харх аалзнууд шиг устахгүй архи уугаад уугаад арзагнаал амьд гараад байхаар уур нь хүрдэг байхөөө!!!! Оросууд бол тэнэг тэвчээртэй ноомой тариачид!!!!! Газрын эзнийхээ гарт хамаг амьдрал нь байдаг!!!!!!! Тэр сэтгэхүйгээсээ салаагүй! Монголчуууд хэдэн зуун өнгөрсөн ч нүүдэлчин чөлөөт хүмүүс байгал тэнгэрийн аяаас өөр айх эмээх хараат байгаагүй
14 | 0 Хариулах
Baldan [80.217.172.251] 2022/3/18
Hiimori sergetel saikhan hellee.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.79] 2022/3/17
Айкон баяжлаа гээд үр хүүхдүүд чинь оросын салтаа долоох гоё уу
3 | 2 Хариулах
Зочин [118.235.11.177] 2022/3/17
Ikon odoo iim balai medee tavij bhdaa yadgiin bee
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.88] 2022/3/17
Өрөвддөгүй юм байхдаа Оросууд маниусыг
2 | 1 Хариулах
Дорж [202.21.108.148] 2022/3/17
Энэ шал худлаа шүү. Хүмүүс ээ. Манайхаас орос руу гаргаж байгаа бараанд 120-300 хувийн татвар тавьдаг. Энэ нь манайхны хийсэн ямар ч барааг авахгүй гэсэн бодлого. Үүгээрээ дамжуулан манайхыг үйлдвэрлэгч биш орон байлгах сонирхол байгаа юм. Манайх УЦС барих гэхээр элдэв янзаар дарамтлана. Энэ бол их гүрний дээрэнгүй үзлийн нотолгоо. Ийм худлаа юм бичиж ард түмний тархийг угаах нь хэнд хэрэгтэй байнаа?
24 | 3 Хариулах
Зочин [66.181.161.116] 2022/3/17
Энэ одоо юм уншаад ойлгодоггүй яасан олгойрсон толгойтой хүн бэ! Тэнэг хүн дуугүй байдаг ч болоосой, муу хүн залхуу байдаг ч болоосой гэдэг дээ
3 | 9 Хариулах
FT [66.181.168.8] 2022/3/17
Чи юм гаргаж үзсэн юмуу, уншаад шууд итгэцэн үү??
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.200] 2022/3/20
Хэрэггүй юмаа авахгүй шдээ. Шаардлагатай л бол авна. Дураараа ярих юм. Ав. Бид нар хөгжмөөр бна гэх юм уу.ккк
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.98] 2022/3/17
"Энэ мэтчилэн 10 мянга орчим бүтээгдэхүүн тус бүрийн тарифын хувь хэмжээ ялгаатай ажээ" - гэнэ ээ. Хаха, Ийм муухай бөөрөнхийлсөн айн. Тэгээд хүмүүсийн яриад байгаа 68 хувийн татвар чинь үлдсэн 10 мянга орчим бүтээгдэхүүний дунд байна уу? Хамгийн их татвартай бараануудыг дурдсан бол жинхэнэ factcheck болох байлаа. Нөгөө еэвэнгийн нөгөө тал хаана байна гэдэг хошигнол шиг бөөрөнхийлсөөр байгаад "энэ мэт" гээд шууд өндөрлүүлдэг байна шд.
19 | 1 Хариулах
Zochin [202.9.40.69] 2022/3/17
Orosuud mongoliin mah avahgui geed 2 sard tomorood bsan odoo moskow d hunsnii languu hooson sahar bulaalzaad fashist putin
9 | 0 Хариулах
Hungululttei zorchigch [150.129.140.125] 2022/3/17
yostoi hogiin uls chin orosuud daa mongol hun hileer n yuch oruulah erhgui eniig ediin zasgiin horig gej nerledeg hudaldaanii tentsel 99=1% iim yum gej delhiin uur haana ch baihgui.
7 | 0 Хариулах
Zochin [202.9.40.69] 2022/3/17
Orosiin gaali been hahuuli bugdiig negjine belorusuud bol brested dotuur huvzas uhna shtee
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.94] 2022/3/17
Епи епи епи
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.183] 2022/3/17
Энэ тал дээр хупалдааны танхим ганц үг гав хийхгүй юмаа.
1 | 1 Хариулах
zochin [103.26.192.227] 2022/3/17
оёмол сүлжмэл савхин хувцас 40-70% татвар авдаг харин Хятадаас ирэх каргонд кг р бодож багахан татвар авдаг
7 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.64] 2022/3/17
Оросын импортын татвар ийм бага юм бол яагаад монголчууд бид хивс, ноос ноолуур, арьс шир, эсгий бүтээгдхүүнээ Орос руу гаргаж чаддаггүй юм бэ?? Цусаар гагнагдсан ганбат найрамдал гээд 100 жил болсон дог. Дээрх мэдээлэл худлаа гэж бодож байна. Буянгийн Жагаа хүртэл хэлж байсан, оросын импортын татвар нь хэт өндөр учир бүтээгдхүүнээ зарж чаддаггүй гээд.
20 | 0 Хариулах
Hungululttei zorchigch [150.129.140.125] 2022/3/17
shaaj baigaa yum bodit amidral deer tanar oros ruu buteegdehuun gargah geed uz bolohgui zaaval 35% deesh tatvar ugch baij l oruulna bolovsruulsna mahan buteegdehuun hurtel oruulah horiotoi orosuud zahialgaar iim medee oruulsan bololtoi 5 shirheg hos oims oruulahad l orosiin gaaliin buduun avgai nar orilood l zagnaad l buun yum boldog khiagt ruu oroh geed uz buh huvtsas mashiniig chin shaldalj uzne delhiin uur haana ch tiim gaali baidaggui .
11 | 0 Хариулах
Зочин [103.26.194.129] 2022/3/17
Манайхаас гаргах юм Далайд дусал нэмэр л бно тэр дусал дээр нь бас крант тавьчихсан юм уу ???
9 | 0 Хариулах
ss [66.181.187.27] 2022/3/17
Бурят луу бууз банш экспортонд гаргах гэхээр ОХУ-ын өндөр татвараас болоод гардаггүй гэсэн
13 | 0 Хариулах
Зочин [103.14.36.18] 2022/3/17
Төлбөртэй мэдээ гэж бичихээ мартаж. Аль болох тойруугаар бөөрөнхийлж байгаад ташаа гэж авч байна. Маш тодорхой бичих боломж байгаа шүү дээ.
16 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2022/3/17
orosiin troll
5 | 0 Хариулах
Зочин [124.158.96.15] 2022/3/17
RTSNK surtal medee
8 | 0 Хариулах
hm [66.181.186.170] 2022/3/17
Хамгийн ихдээ ямар бүдээгдэхүүнд ямар татвар байдаг. Орсод экспортолж байгаа бүтээгдэхүүн дунджаар хэдэн хувийн татвартай гардаг. Дийлэнх хувь нь ямар татвартай байдаг гэдэгийг хэлээгүй байна. Өндөр татвараас болоод гаргахгүй байгаа бүтээгдэхүүний жагсаалт зэргийг харуулаагүй нь Оросыг хамгаалж хаацайлах зорилготой нэг талыг барьсан мэдээлэл шиг харагдаж байна.
44 | 1 Хариулах
Зочин [27.123.213.66] 2022/3/17
Чи мэддэг юм бол биччих л дээ
2 | 9 Хариулах
Путин [103.140.11.31] 2022/3/17
Оросын төлөө л бол Монгол яаж хохирох нь чамд хамаагүй юу муу усан тэнэгээ
9 | 0 Хариулах
Baldan [80.217.172.251] 2022/3/18
Huts besda min yawj putinii hoshnogiin doloo
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.169] 2022/3/17
Блядь сука РАСпутин
4 | 0 Хариулах
Зочин [192.82.83.184] 2022/3/17
ЗӨВХӨН МОНГОЛДУУ? ИМПОРТЫН ТАТВАРУУ ?
1 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.67.104] 2022/3/17
ХААН Ч БАЙХГҮЙ ТАТВАР Л ТАВЬСАН БАЙДАГ ЮМ ШҮҮ МОНГОЛЫН ХУВЬД
17 | 2 Хариулах
Зочин [66.181.182.253] 2022/3/17
Манай найз хэдэн оймс гаргах гээд хөөцөлдсөн. 65% татвар авна гээд больсон доо. Үнэн гэвэл ийм л байна.
26 | 2 Хариулах
Зочин [202.126.90.12] 2022/3/17
шаадаг хар [хориотой үг] вэ тэр чинь, чамайг дуурайгаад хийчнэ гээд чамд худлаа шаацын биш үү
0 | 9 Хариулах
Hungululttei zorchigch [150.129.140.125] 2022/3/17
shaagaagui boidt baidal iim baina bi ch gesen oims gargah gej uzsen buduun oros avgai nart aluulangaa aldsan
4 | 0 Хариулах
Elbegdorj [66.181.190.115] 2022/3/18
Chi namaig songoson humuusiin 1 uu bayrlalaa
0 | 0 Хариулах
Zochin [202.9.40.69] 2022/3/17
Oims gargadag jijg gar
0 | 7 Хариулах
Зочин [202.126.89.138] 2022/3/17
hun hudulmuruuruu ych gargahiig oroldoj bolno harin deerengui orosiin imperlistuud mongol ulsiig uzen yadna horig taviastai oros erhten huhuh durtai mongolchuud dahin dahin huchinduulseer
2 | 0 Хариулах
Зочин [202.179.30.42] 2022/3/17
Худал мэдээлэл байна, манай ихэнх бүтээгдхүүн орос руу гарахад 68 аас дээш хувийн татвартай байгаа. Дээрээс нь оросын гааль татварын байгууллагын хүнд суртал дээрэнгүй зан хэрээс хэтэрхий
32 | 3 Хариулах
ЗОЧИН [192.82.67.104] 2022/3/17
ЯГ ҮНЭНДЭЭ МАНАЙ ХООЛУУР НООСОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАТВАРЫН АСУУДЛЫГ БҮХ Л ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЯРЬДАГ ЯМАР НЭГ ДЭВШИЛ ГАРДАГГҮЙ Л АСУУДАЛ МАШ ӨНДӨР ТАТВАР АВДАГ ШҮҮ
20 | 2 Хариулах
Зочин [202.179.25.240] 2022/3/17
Оросоос Монгол уруу экспортын татвар?
11 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.67.104] 2022/3/17
МОНГОЛ РУУ БУСАД УЛСУУДТАЙ ИЖИЛ ТАВАР АВДАГ, МОНГОЛЫН ТАТВАР МАШ БОЛОМЖИЙН БАЙДАГ
8 | 2 Хариулах