ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Ти Ди Би Лизинг” ХХК: МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2022 оны 3 сарын 16
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

МЭДЭГДЭЛ ГАРГАХ НЬ

Манай “Ти Ди Би Лизинг” ХХК нь 2013 оноос хойш санхүүгийн түрээс (Лизинг)-ийн үйл ажиллагаа эрхлэн явуулж, харилцагч нартаа чанартай үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Тус үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардагдах эсэх тухай эрх зүйн зохицуулалтын тодорхойгүй байдлаас шалтгаалан холбогдох төрийн байгууллагаас тодруулга хүссэн болно.

Бидний хүссэн тодруулгын дагуу Монголбанкны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А-6/1136 тоот, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/3885 тоот албан бичгээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Иргэний болон Санхүүгийн түрээсийн тухай хуулиар Монгол Улсад санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ үзүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй тухай хариу ирүүлжээ.

Иймд “Ти Ди Би Лизинг” ХХК нь санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэн явуулахад тусгай зөвшөөрөл шаардагдахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.