Нярай хүүхдийн хүй хурдан цөглөхөд хүүхдийн живх чухал үүрэгтэй. Хүүхдийн хүйг дарж болохгүй бөгөөд дөнгөж төрсөн даруйд нь хүйн хамгаалалттай живх сонгох нь маш чухал. Хэрэглэж буй живхнээс хамаарч нярайн хүй цөглөх хугацаа харилцан адилгүй боловч ойролцоогоор 7-8 дахь хоногтоо ханзарч эхэлдэг.
Нярайн хүй ямар ч байдлаар ханзарч болно. Ханзарч эхлэх үед цусархаг эсвэл шар өнгөтэй шүүс гардаг. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд айх шаардлагагүй. Үүнээс болж дөнгөж төрсөн, шинэхэн ээжүүд хүүхдийнхээ хүйд хүрэхээс айж, угааж цэвэрлэлгүй орхих нь элбэг. Гэвч хүйг савандаж угааж, арчлахгүй бол хүй өмхийрч эхэлдэг. Энэ улмаар эмгэг болох аюултай. Тиймээс хүй цөглөх үед айж сандралгүй тогтмол цэвэрлэх шаардлагатай.
Хэрэв нэг сартайд хүй цөглөөгүй, хүйн шарх эдгэрээгүй бол эмчид хандаарай. Нярайн хүйг хуурай цэвэр байлгах нь чухал. Нярайн хүйгээс шүүс ялгарахгүй, хуурай, цэвэр байвал заавал цэвэрлэх шаардлагагүй бөгөөд эмгэггүй үед хүйг олон цэвэрлэх нь эсрэгээрээ халдвар орох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Нярайн хүүг тогтмол угааж, асаргааг зөв хийх юм бол ямар ч асуудал үүсэхгүй.
MamyPoko нь хүйг хөндөхгүй, тусгай зориулалттай цорын ганц живх бөгөөд дөнгөж төрсөн ээжүүд түгээмэл хэрэглэдэг. Нярайн хүйг хөндөхгүй ухлаадас бүхий загвартай MamyPoko живх нь нянгийн халдвараас мөн хамгаалдаг. Тиймээс нярайн хүйг хөндөхгүй, хуурай цэвэр байлгахад тустай MamyPoko живхийг сонгохыг эцэг эхчүүддээ зөвлөж байна.