2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдаж байна.
Бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс “Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, зохион байгуулалт” сэдэвт цахим зөвлөгөө , мэдээллийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, анги удирдсан багш нарт хоёрдугаар сарын 21-28-ны өдрүүдэд өгнө.
Цахим сургалтад нийслэлийн есөн дүүргийн 223 сургуулийн нийт 14,333 сурагч хамрагдана хэмээн БҮТ-өөс мэдээллээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ:
- Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
- Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5,800 төгрөг байна
- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
- Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!