ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн гомдолд хуулийн хугацаанд хариу өгөөгүй, хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн дутагдал илэрчээ

Т.Саран, iKon.mn
2022 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд 2021 онд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. 

Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа алба агентлагууд зэрэг 1,248 байгууллагын 3,009 нэгжийн 28 мянган албан хаагч ERP системд нэгдсэн байдаг. Нийслэлийн хэмжээнд 27,312 өргөдөл гомдол ирсний 98 хувийг шийдвэрлэжээ.

Эдгээрээс нийслэлийн 34 агентлагт хаягласан 13,685  өргөдөл гомдол ирснээс Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Авто замын хөгжлийн газарт хамгийн олон өргөдөл өгсөн байна.

Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн удирдах газар, Зорчигч тээвэр-3 зэрэг газруудад иргэд олноороо хандсан бол орон нутгийн өмчит төсөвт байгууллагуудаас Нийгмийн халамжийн тусгай төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Төр захиргааны авто бааз гэсэн газрууд өргөдөл гомдлын тоогоороо тэргүүлж байна. Есөн дүүргийн хэмжээнд 7,200, Захирагчийн ажлын албанд 509 өргөдөл гомдол иржээ. 

Нийслэлийн хэмжээний нийт байгууллагад хаягласан өргөдөл гомдлын шийдвэрлэлт өндөр хувьтай байгаа ч хуулийн хугацаанд нь хариу өгөөгүй, хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн дутагдал нийтлэг байгааг дурдаж байлаа. Тиймээс энэ онд өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаанд анхаарч, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэхэд  хүндрэлтэй байгаа тохиолдолд хугацааг нэг удаа 30 хоногоор сунгадаг боломжийг ашиглах нь зүйтэй хэмээн сануулжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [37.120.192.85] 2022/2/21
Хуулиа мэдэхгүй 15-20 жил ажилласан хүмүүс байдаг. Тиймхмүүс гмдл шийдвэрлэнэ гэвэ хэцүү. Ереесөө зохион байгуулалт байхгүй. ажлын байрны бэлтгэл сургуулилт, шаардлага огт байдаггүй гэсэн үг. Тэгээд гмдл гарахаар харицагчдаа туслахын оронд өөрсдөө буру зүйл хийгээгүй ч буруу зүйл хийсэн ажилтнаа өмөөрч хууль бус үйлдэл хийснээр өөрсдийнх нь эсрэг гомдол гарах хэрэгтэй болдог.
2 | 0 Хариулах