Олон улсын томоохон санхүүгийн байгууллага, судалгааны газрууд 2022 онд алтны үнэ тогтвортой, өндөр түвшинд байх таамгийг гаргасан нь Монгол Улсын валютын нөөц, төгрөгийн ханшид эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Тухайлбал Goldman Sachs ирэх 12 сард унц алтны үнэ унц нь $2150 байна гэж таамагласан нь өмнөх төсөөллөө $150-оор нэмэгдүүлсэн үзүүлэлт юм. Bank of America 2022 онд алтны үнэ дунджаар $1925 байх төсөөллийг нийтэлсэн байна.
World Gold Council энэ онд алтны үнэ өнгөрсөн 2021 онтой ойролцоо түвшинд хадгалагдах төлөвтэйг тайландаа онцолсон. Ковид 19-ийн өмнө $1300 орчимд байсан алтны үнэ ийнхүү түүхэн өндөр түвшинд байхад дараах хүчин зүйлс нөлөөлнө гэж дурдсан байна:
Түүнчлэн, алт нь Монгол Улсын нэг гол экспортын бүтээгдэхүүн бөгөөд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг дэмждэг үнэт металл юм. 2022 оны 1 дүгээр сард Төв банк 1.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 20 орчим хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Өнгөрсөн 2021 оны хувьд Монголбанк нийт 21 тн үнэт металл худалдан авсан нь валютын нөөцийг $1 тэрбум гаруй ам.доллароор нэмэгдүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|