ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн Банкийг татан буулгахгүй. ЭКСИМ банк болгоно"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн Банкны зээлийг хоёр хувааж үзнэ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус банкийг татан буулгахгүй. Бас Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг төлөхгүй. Цаашид Хөгжлийн Банк Эксим банк буюу экспортыг дэмждэг, импортыг орлуулахыг дэмждэг банк болж, олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Харамсалтай нь тус банк яг зорилгоороо ажиллаж чадаагүй. Тодорхойгүй статустай байсан. Үүний үр дүнд 3.2 их наяд төгрөг Хөгжлийн Банкны хүүгийн багцын үлдэгдэл болж, Монголбанкны тогтоосноор 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн.

Хөгжлийн Банкнаас зээл аваад зориулалтын дагуу ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалттай, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан төслүүдийн тасалдсан нөхцөл байдлыг Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ. Баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана. 

Улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалтгүй зээлүүд бий. Мөн шүүхэд шилжиж, маргаан үүсгэсэн асуудал бий. Эдгээр хариуцлагагүй хүмүүсээс үүдэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг унагаж, Хөгжлийн Банкийг өнөөдрийн түвшинд хүргэсэн хүмүүстэй Засгийн газар хуулийн дагуу арга хэмжээ авна. Мэдээлэл нээлттэй болох тусам илүү хүчтэй болох тохиолдол байдаг. Хөгжлийн Банкийг илүү том түвшинд зээл гаргадаг, арилжааны банк санхүүжүүлж болох төслүүд рүү ордоггүй банк болгох ёстой. УИХ хөгжлийн төсөл гэж үзсэн төслийг санхүүжүүлдэг банк болгож байж манай улс эдийн засгийн хувьд бэхжих боломжтой. 

Тус банк байгуулагдсан цагаас хойших бүх хэргүүдийг, чанаргүй, барьцаа хөрөнгөгүй, зориулалтын бусаар зээл авсан хүмүүст Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөх хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий прокурорт гаргасан. Нэг үгээр хэлбэл, зээл түгжигдсэн гэдэг асуудлаар ихэнх нь иргэний хуулиар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар бондын үеэр олон албан тушаалтнууд мултарч үлдэх асуудал бий.

Улсын ерөнхий прокурор цохогчоор оролцож, төрийг хохиролгүй болгох бичиг өгсөн. Ингээд зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарч байна. Энэ шийдвэрийг баялаг бүтээгчдэд, бизнес цэвэр өрсөлдөөний төлөө гаргаж байгаа.

Нэр бүхий 15 хүрэхгүй хүмүүс Хөгжлийн Банктай холбоотой асуудал дээр 1.5 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа юм. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, Хөгжлийн Банкийг хохиролгүй болгох ажлыг хийнэ" гэлээ. 

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [192.82.73.79] 2022/2/15
Нэр сольж дахиад л бөөн зардал Нэрэнд их учир байгаа юм байна даа
3 | 0 Хариулах
зочин [139.218.63.183] 2022/2/15
жонкуу ундармаа хаан банк ХХБ ГОЛОМТ банкаа нэгдүгээрт шалгаарай тэд бол жинхэнэ луйварчид ард түмэн ,компануудыг хоролсон хэлэх муу үг алаг
1 | 0 Хариулах
Зочин [86.183.183.52] 2022/2/14
ЭКСИМ БАНК -ЭНЭ НЭРИЙГ НАРАНГИЙН БОЛДХЭТ ЗАХИРАЛ ЭЗЭМШДЭГ ШҮҮ ! ЗАЁГИЙН ГАЗАР ЭКСИМ БАНК ГЭДЭГ НЭРИЙГ БОЛДХЭТЭЭС ХУДАЛДАУ АВАХ УУ ? ӨӨР НЭР ХАЙХ УУ ?
2 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/2/14
ЕКЗИМ гэдэг чинь цачга туулгаж гаргадаг нэг тийм юм байдаг билүү. мөнгөөрөө цачга алдах нь дээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.155] 2022/2/14
Ламд үзүүлсэн чинь хөгжлийн гэдэг нэр хүндэдсэн байна, экзим гэж хурдан соль гэж айлдсан гэнэ лээ.
4 | 0 Хариулах
zochin [202.131.225.102] 2022/2/14
WOOWOOWOOOWOOW
1 | 0 Хариулах
Зочин [90.183.96.236] 2022/2/14
Заза Экспорт гэж шаагаад дахиад зээл идээд алах нь дээ. Хаха Нээрэээд нарыг алах цаг ирчижээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.179.137] 2022/2/14
АНЫ БААСЫГ МАН ЦЭВЭРЛЭЖ ЯВАХ ЮМ ДАА ХОРЛОНТОЙ НОВШНУУД ШҮҮ
0 | 3 Хариулах
Зочин [90.183.96.236] 2022/2/14
АН ч байна уу Ман ч байна уу тамруугаа тонил
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.223] 2022/2/14
Энэ жил 800 сая доллар гадна талд төлөх болоод захирал Мандуул нь дуугарсан байна.Өмнөх 2 нь суга хулчгар тэнэгүүд байж.Хүнд үйлдвэрлэл явуулах маш хэцүү,төр нь ч хувийн хэвшил нь ч чадахгүй алуулж дуусдаг жонхуурсан улс болжээ.
5 | 0 Хариулах
Зочин [107.127.39.10] 2022/2/14
3-хан сая хүнтэй өчүүхэн зах зээлтэй улсад хүнд аж үйлдвэр хөгжүүлнэ гэж элийрч балайрч явахыг харах бас л сонин байна шүү….Хоёр хөрш маань гэхэд л аврага том хүнд аж үйлдвэржсэн улсууд байдаг….бодвол энэ 2 той өрсөлдөх гэжугаа юм байлгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.25] 2022/2/14
Хуулийнхан шийдэх ёстой асуудалд МАН-ын Амарбаясгалан гол дүрд далчиганаад л байсан чинь сайндаа ч биш өөрийнхөө цүнх баригч суганы үснүүдээ маргааш нь Хөгжлийн банкны дэд захирлуудаар томилуулж энтр. Ёстой яаж ч солиод ялгаа алгаа энэ хэдэн гар бол
3 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/2/14
Yoson shidiin goyo sonirholtoi ner tavihgui baih heregtei. Naad zavaaarsan iumaa tatan buulag.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.22] 2022/2/14
Нэр өөрчлөх бол асуудлыг шийдэхгүй. Зүгээр л өрийг цайруулах, нийгмийн бухимдлаас бултуулах гэсэн улс төрчдийн башир арга.
5 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2022/2/14
Улс төрчид эрх мэдэлтнүүдийг тансаглуулах хэзээ ч төлөгддөггүй хэрэглээний зээл гаргаад 10 жил болсон банк байгаа юм даа.
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.77.132] 2022/2/14
хуцалгүй бизнесийн үйл ажиллагааг нь хоног тутам хянадаг механизмтай болоочээ гадуур бөөн ажилгүй хүмүүс тагнуул хийгээд байж чадах байлгүй дээ нээрээ үнэн суга, улсынхаа төгрөгийг валют болгож байгаад арилахаар хэн энэ эх нутгийг чинь хөгжүүлэх юм бэ хулгайчуудаа та нар үхсэн хойно үр хүүхэд дээр чинь зовлон нь ирнэ гэдэгт бат итгэлтэй байна
0 | 0 Хариулах
zochin [202.179.18.63] 2022/2/14
tsag aldahgui hurdan zarj borluulj zeel tuluul
0 | 0 Хариулах
Зочин [202.170.73.226] 2022/2/14
Ner uurchluh ach holbogol yu bna?
1 | 0 Хариулах
Зочин [192.82.92.181] 2022/2/14
zugeer ter Japanii management bagiig n awchraad ajluulaa. tghgui bol heden jiliin daraa dahiad l yg adilhan yum yaraiad suuj bna shuu
5 | 0 Хариулах
MCS&MAK [109.70.100.32] 2022/2/14
бид нар тэгээд яах болж байна? турж үхэх үү?
2 | 0 Хариулах
Зочин [156.146.59.7] 2022/2/14
Лэбэртаар хүүхэн Хомнуустуудын барлаг болоод ингэж явах ч гэж.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.73.219] 2022/2/14
Энэ унжийсан далий хүүхэн нь тэр лэбэртээр нь юмуу ккк
0 | 0 Хариулах
Зочин [156.146.59.31] 2022/2/14
IKON-ны эрхлэгч байгаа юмаа.
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.34] 2022/2/14
Монгол эрчүүд ихэнх нь худалч хулгайч урвагч. Одоо боллоо та нар улс орон байтугай банк удирдах чадамжгүй гэдгээ тодоос тод харуулаад байна ш дэ. Чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хулгайч нараа. Бидэнд эмэгтэй удирдагч хэрэгтэй байна. Хбанканд японы менежментийн баг оруулах хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.76.15] 2022/2/14
нэр нь солигдоод улам том зомбигийн идэш болоод дуусах юм даа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.182] 2022/2/14
надад 100 тэрбум барьцаагүй олдох юм бол хэнч Шарк Танкаар бүлт шааж чадна ш дэ.
1 | 0 Хариулах
Зочин [180.149.80.74] 2022/2/14
shaaldaa daraagiin eeljniiihen hoolondoo orkood beldeed suuj bgaaz dee kovidiin huulia tsutslaachee nowshnudaa
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.219] 2022/2/14
Баялаг бүтээгчид ч гэждээ, газрын баялаг ухсан хэдэн олигархид л зээлээ өгсөн юм билээ. Өнөө хэд нь улсыг эдийн засгийн онц байдал зарлахаар хэмжээнд оруулчихаад байж бид яг Монголыг хөгжүүлжээд алж өгөх гэж байхад таануус саад боллоо гээд ард түмнээ загнаастай наасан. Наад хэмжээний мөнгөө өгсөн бол тэр байтугайг бүтээх нь Монголын жирийн иргэд дунд байж л байгаа
8 | 0 Хариулах
багш [59.153.114.240] 2022/2/14
зөв шүү.
1 | 0 Хариулах
Зочин [109.70.100.32] 2022/2/14
нөгөө цээжээ дэлддэг 3 үсэгтэй компаниуд чинь л Хөгжлийн Банкийг тоносон байгаам даа ийм л байна төрөөс хумсалхаас өөр юу ч чаддагүй юмнууд да
1 | 1 Хариулах
erdenet hun [202.131.243.186] 2022/2/14
ok
0 | 0 Хариулах