2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Монгол Улс нь өндөр эрсдэлтэй улсын жагсаалтад орсон бөгөөд ХБНГУ-д нэвтрэх тохиолдолд 10 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна.
Монголоос Германд очих иргэд урьдчилан www.einreiseanmeldung.de. цахим хуудсаар орж заавал бүртгүүлнэ.
Улаанбаатар дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны Визний хэлтэс одоогийн байдлаар шинээр "C" ангиллын (айлчлал, бизнес, аялал жуулчлалын виз, хойшлуулж болох эмчилгээ) визний мэдүүлгийг хүлээн авах боломжгүй хэвээр байгаагаа мэдэгджээ. Харин эрүүл мэндийн шалтгаанаар болон өөр онцгой үндэслэл бүхий тохиолдолд визний мэдүүлгийг хүлээн авч болох бөгөөд энэхүү журамд өөрчлөлт гарсан даруйд ЭСЯ-ны цахим хуудаснаа мэдээлэх юм байна.
Мөн 90-ээс дээш хоногийн "D" ангиллын виз мэдүүлэх хүсэлтэй иргэд вакцины бүрэн тунд хамрагдсан бол 2021.06.25-ны өдрөөс эхлэн Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны цахим хуудсаар цаг тохирч байгаа. Үүнд өмнө үйлчилж байсан зарим нэг "D" ангиллын визний мэдүүлэг өгөх хязгаарлалт хамаарахгүй болохыг ЭСЯ-наас мэдээллээ.
Вакцинтай холбоотой тавигдаж буй шаардлагууд:
Эх сурвалж: ХБНГУ-ын ЭСЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!