Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт "Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлнэ" гэж заасан байдаг.
Хуулийн дагуу уригч, орон байраар хангасан иргэн, ахуйн нэгж байгууллагуудад гадаадын иргэнийг илүү хялбар, олон сонголтот цахим сувгаар бүртгүүлэх боломжийг бүрдүүлж, Eimmigration.gov.mn цахим сайт болон E-immigration гар утасны аппликэйшнийг нэвтрүүлэн, ашиглаж буй.
Тэгвэл гадаадын иргэнийг бүртгэх цахим сувгийг дахин нэмэгдүүлж, гадаадын иргэнийг “e-Mongolia” системээр бүртгүүлэх боломжтой боллоо.
Гадаадын иргэний бүртгэлийг "e-Mongolia"-аас авах заавар:
Эх сурвалж: ГИХГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|